• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
зөвлөгөө
ЭЭЖ ХҮҮГЭЭСЭЭ ИХ ЗУУРАХ, АМЬДРАЛД НЬ ОРОЛЦВОЛ ЭР ХҮНИЙ МӨН ЧАНАР НЬ ГЭМТЭНЭ

ЭЭЖ ХҮҮГЭЭСЭЭ ИХ ЗУУРАХ, АМЬДРАЛД НЬ ОРОЛЦВОЛ ЭР ХҮНИЙ МӨН ЧАНАР НЬ ГЭМТЭНЭ

Нэгэн эмэгтэй нөхрөө ээжийнхээ үгийг арай хэтэрхий дагадаг, миний үг бол юу ч биш гэж ярилаа. Ээж нь байнга бидний амьдралд оролцох ба үнэхээр тэвчих арга алгаа гэлээ.

Ийм эрэгтэй хүн ээжээсээ, эхнэрээсээ холдож чадахгүй, хэтэрхий хамааралтай амьдардаг. Эмэгтэйчүүдтэй харилцах харилцааных нь цаанаа гологдож, хаягдах, орхигдохоос айх айдас нуугдаж байдаг.

Ийм бодол санаа агуулж байгаа хүн сул дорой, идэвх санаачиллаггүй байх нь олонтой. Үүний цаад шалтгаан нь: Залуу ээжийн хамгийн хайртай хүү байжээ. Ээж нь түүнийг хэт халамжлан бөөцийлөх ба бараг л бусдаас харамлан, хамаг л байдгаа зориулан өсгөжээ.

Түүгээр үл барам нийгмийн харилцааг нь зориудаар таслан зогсооно. Гадуур хамаагүй явахгүй, охидтой бол бүр уулзаж болохгүй.

Түүний уулзах гэсэн охид ээжид нь бүр таалагдахгүй, байнга л гоочилно. Нас биед хүрсэн хүү мэдээж эхнэртэй боллоо. Эхнэр нь түүнд огтоос таалагдахгүй, цаг үргэлж шүүмжилж гоочилно, цаг үргэлж түүний амьдралд оролцоно.

Ээж хүүгээсээ өөрт нь үнэнч байхыг шаардана. Чамайг өсгөсөн, бүхнээ зориулсан учраас одоо намайг хайрла, эхнэр чинь чамд хайргүй, орхиод явна гэх мэт. Бас лам, бөөгөөр явж салгах түмэн арга сэднэ. -Хоёр эмэгтэй дунд зууралдсаар байвал хэзээ ч тайван амьдарч чадахгүй. Та чинь эхнэртэй болсон том залуу шүү дээ.

Ээжийгээ өөрийн амьдралаас шахах хэрэгтэй. Үүнийг л ухамсарлах хэрэгтэй. Ээжийн хараанаас гарч чадахгүй бол түүний эрх мэдлээс хэзээ ч гарахгүй ба та эхнэртээ хүндлэгдэхгүй, өөрийгөө голсон нэгэн байсаар байх болно.

-Ээж хүүгээ хүлээн зөвшөөрч, хүүгээсээ хагацаж байгаа шаналалыг тэсэн гарах ёстой. Хүн бүрийн амьдрал өөр өөрийн замаар явдаг гэдгийг ойлгож, өөрийн хувийн сонирхолоо олох хэрэгтэй.

Мөн ээжүүдээ хүүгээ өсгөхдөө өөрөөр нь бие даалга, алдаа гаргах боломжийг олго, нийгмийн харилцаанд хөл тавихад нь тусал, хамгийн гол нь хүүгээ эрийн цээнд хүрээд эхнэртэй болно гэдэгт эртнээс өөрийнхөө сэтгэл зүйг бэлдээрэй. Эх сурвалж: Сэтгэл зүйч Н. Ариун-Эрдэнэ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.