• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
сонин хачин
ОХИДЫГ БАГААС НЬ ТАНСАГЛУУЛЖ СУРГА. ТОМ БОЛООД ХЭНЭЭС Ч СЭТГЭЛ ГУЙХГҮЙ ӨӨРӨӨ ӨӨРИЙГӨӨ ЭНХРИЙЛЖ ХАЙРЛАЖ ЧАДНА

ОХИДЫГ БАГААС НЬ ТАНСАГЛУУЛЖ СУРГА. ТОМ БОЛООД ХЭНЭЭС Ч СЭТГЭЛ ГУЙХГҮЙ ӨӨРӨӨ ӨӨРИЙГӨӨ ЭНХРИЙЛЖ ХАЙРЛАЖ ЧАДНА

Охин хүүхэд нь үнэхээр сэргэлэн бөгөөд амьдралыг баялаг болгодог жор билээ. Гэхдээ бид эхлээд тэдэнд амьдралын амар амгаланг мэдрүүлж, уужим саруул ухаан, хурц хараатай болоход тусалж, амьдралын аз жаргалыг мэдрэх хүсэл сонирхлыг нь асааж өгөх хэрэгтэй. Өндөр язгууртан удамтай охид олны анхааралд байдаг гэдгийг үгүйсгэх хүн байхгүй биз, бараг л бүх эцэг эхчүүд охиноо гүнж болгон хүмүүжүүлэх мөрөөдөлтэй байдаг. Тэгвэл гүнж ямар орчинд өсч хүмүүждэг вэ?

Хааны ордон. Тааламжтай гэр бүлийн тусламж дэмжлэггүй бол ямар ч авъяаслаг хүүхэд харсаар байхад үнсгэлжин л болж хувирдаг.

Тийм биш гэж үү? Эрт дээр үеэс л ийнхүү ярьдаг байсан: “Охин хүүхдийг элбэг дэлбэг өсгөх хэрэгтэй, хангалуун байвал багахан ашиг тусад шунахгүй. Үзэж харсан зүйл ихтэй, авъяас чадвартай байж л бусдаас илүү байна. Элбэг хангалуун өсөж байж л түүнд амгалан дүр төрх, энгийн бус тансаг хатагтайн хэв маяг шингэх болно”. “Элбэг хангалуун” гэдэг нь дутах гачигдах зүйлгүй байхаас илүү хайраар хүрээлүүлэн өсч хүмүүжихийг хэлнэ. “Охин хүүхдийг хайр эвээлээр хангалуун өсгөх” нь тэднийг эрхлүүлэн эрх ямба нь хэтэрсэн ямар ч чадваргүй хатагтай болгон өсгөнө гэсэн үг биш.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.