• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
зөвлөгөө
ХИШИГ ДАЛЛАГЫН УУТАНДАА ДАРААХ ЭД ЗҮЙЛСИЙГ ХИЙЖ ЭД БАЯЛАГАА АРВИТГААРАЙ

ХИШИГ ДАЛЛАГЫН УУТАНДАА ДАРААХ ЭД ЗҮЙЛСИЙГ ХИЙЖ ЭД БАЯЛАГАА АРВИТГААРАЙ

Халтар арвай, цагаан будаа, улаан буудай, хуягт арвай, буурцаг /хүнсний/ тэргүүтэн эдгээр 5 зүйлийн үр тариаг хийнэ. Энэ нь ган гачгийн аюулыг арилгана. Задь, гавар, лиш, банбо, цагаан агар зэрэг эдгээр 5 үнэрт зүйлийг хийнэ. Энэ нь айл гэрийн ёс бусын муу ёр бүхнийг ариусган арилгана.

Мөсөн чихэр, бурам, давс, зөгийн бал, тос зэрэг эдгээр 5 шимт зүйлийг хийнэ. Энэ нь эд таваар, эд хогшилийг хураана. /эдгээрийг сайн боловсруулж хийх/ Ванлаг, чүсрин дэрмо, далайн хөөс, гандигар, лидэр зэрэг эдгээр 5 эмийн зүйлийг хийнэ. Энэ нь өвчин зовлонг арилгана.Таван өнгийн бөс торго цагаан, шар, улаан, ногоон, хөх эдгээр 5 өнгийн торго хийнэ. Энэ нь өмсөх зүүх хувцас хунараар энэлэх зовлонг арилгана. Магнаг торго, алт, оюу, ган төмөр, гууль, зэс, номин, сувд, шүр, болор, дун, явуу зэргийг хийнэ. Эдгээр зүйлс нь нарийн эд баялгийн зүйлсийг хурааж цутгах мэт болой хэмээн зарлигласан бөгөөд буян хишгийн зай, эд зүйлс болой.Үүн дээр ариун дагшин газрын ус, шороо, чулуу, мод, үр тэргүүтэн нэмж болно.

Мөн буян хишиг илт өндөр хаад болон шашны эзэн Далай лам, Ванчин эрдэнэ, Живзундамба тэргүүтэй дээдсийн хувцасны өөдөс, тэдгээрийн гишгэсэн газрын шороо, тэдгээрийн гараасаа болон өврөөсөө хайрласан эд зүйлс нь бол эрхэм дээд хийж болно хэмээжээ.Орон хүмүүн нь баялаг хийгээд эрх баялаг, эрх язгууртан болоод эрхтэн бүрэн сайн найз нөхдийн гараас гарсан зүйл дунд болой. Сүжигт өглөгийн эзэн хийгээд мөн буян дорой хүмүүний гараас гарсан эд адаг бөгөөд хийж үл болмой. Мөн хулгайлж дээрэмдсэн зүйл яргачин тэргүүтэн хилэнцэтний гараас гарсан зүйлийг хийж үл болно.

Орхиж үйлд гэжээ. Мөн нохой, гахай, илжигнээс бусад морь, сарлагийн үнээ, үхэр, хонь зэрэг /сударт халуун хошуут малыг нэрлэсэн бна/ тэргүүтэн малын үс ноос зэрэг дээрх эд зүйлсийг бүрдүүлэн хийж дээр нь дэвсан жүсүм хийж од гаригийн сайн учралт өдрийг сонгож хийж бүтээвээс сайн болой. Шид бүтээлийн зай нь бал, бурам, мөсөн чихэр, тараг, айраг, жимс, ааруул, тос хэмээн ДАМЦАГДОРЖ бээр айлджээ.Энэхүү дээрх бичвэр нь шүн номтой тул эргэлзэх зүйл үгүй болой. Мөн ном нь Далай Чойнхор вангийн хошуу одоогоор Завхан аймгийн Их-Уул сумын нутгаас олдсон болно. ХҮМҮҮН БҮХЭН ТӨГС ЭДЛЭЛЭЭР ХАНАХ БОЛТУГАЙ. ХИШИГ ДАЛЛАГАНЫ УУТАНД ХИЙЖ ЭД БАЯЛГИЙГ ХУРААХ УВДИС.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.