• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
зөвлөгөө
Ичимхий байдлаасаа та санаа зовдог юм биш биз? Энэ нь тийм ноцтой асуудал биш…

Ичимхий байдлаасаа та санаа зовдог юм биш биз? Энэ нь тийм ноцтой асуудал биш…

Ичимхий, бүрэг хүмүүст хүн ихтэй газар очих, үдэшлэгт уригдаж зугаацна гэдэг яг л хар дарсан зүүд мэт санагддаг. Энэ төрлийн хүмүүст олны дунд өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэх хүндхэн даваа санагдана. Тэгвэл энэ бүрэг ичимхий зан чанарын цаана чухам юу нуугдаж байдаг юм бол?

Магадгүй та үдэшлэгт эсвэл олон нийтийн өмнө гарч илтгэл тавих нь таныг тавгүйтүүлдэг бол та ганцаараа биш шүү гэдгийг хэлье.

Бидний бүрэг ичимхий байдлын 30 хувь нь л бидний төрөлхийн буюу удамшлын зан араншингаас, үлдсэн нь орчны нөлөөнөөс үүсдэг.

Ичимхий байдал үнэхээр аюултай юу?

Жишээ нь ичимхий хүмүүс энэ зангаасаа болж ажил дээрээ хүмүүстэй нээлттэй харилцаж чаддаггүй. Үүнийг сэтгэл зүйчид сэтгэл зүйн эмгэг гэж үздэг аж. Энэ талаар сэтгэл зүйч Клое Фостер “Хүний сэтгэл зүйн доголдлыг эмчлэх эмчилгээ нь ичимхий эсвэл санаа зовинодог, айдастай хүмүүст хамгийн үр дүнтэй эмчилгээ болдог” гэжээ.

Сонирхолтой нь стресс, бухимдлаас үүдэлтэй бүрэг даруу байдал, хувь хүний төрөлхийн шинж чанар хоёр огт өөр ойлголт гэдгийг судалгаагаар баталсан байна.

Өөрийгөө илэрхийлэхээс эмээдэг ичимхий хүмүүс ярьж байхад нь бүх хүн тэдний яриаг хүлээн зөвшөөрөх ёстой, яриаг нь сонирхолтой бөгөөд түүнийг хүмүүс төвлөрөн сонсох ёстой гэж боддог ажээ.

Яг энэ төсөөллөөс болж тэд бусдаас санаа зовон, дуугаа хураадаг байна. Ямар ч үед ярихаасаа өмнө сэтгэл зүйн хувьд өөрийгөө чөлөөлөн тайван байлгаж, гүнзгий амьсгаа авах нь үр дүнтэй арга юм.

Анхаарах ёстой бас нэгэн зүйл бол хэлэх үгэндээ бус эргэн тойронд өрнөж буй үйл явдал, өөрийг нь сонсож байгаа хүмүүсийг мэдрээрэй.

Мөн сэтгэл зүйчид ичимхий зангаа гээхийн тулд “Өөрсдийгөө үргэлж шинэ зүйл, шинэ нөхцөл байдалд сорьж, бага багаар өөрийгөө нээж нийгэмд дасгах нь ичимхий байдлын эсрэг хийх хамгийн үр дүнтэй зүйл юм.

Өөрөөсөө нийгмийн харилцаанд оролцохоос яг юунаас тэгтлээ их айдаг болохыг, хэлэх зүйлсээсээ яагаад зайлсхийдэг, бусдад өөрийгөө залхмаар харагдах вий гэж айдаг эсэхийг асуу. Ингэснээр сэтгэлд хургасан айдсын үнэнтэй тулж ойлгон түүнийг танин мэдэх боломжтой” гэж зөвлөжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.