• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
сонин хачин
ЭДГЭЭР ЗҮЙЛСИЙГ ГЭРТЭЭ БАЙЛГАВАЛ ТАНД АЗ ЖАРГАЛЫГ АВЧИРЖ, ҮРГЭЛЖ БАЯР ХӨӨРТЭЙ АМЬДРАХ БОЛНО!

ЭДГЭЭР ЗҮЙЛСИЙГ ГЭРТЭЭ БАЙЛГАВАЛ ТАНД АЗ ЖАРГАЛЫГ АВЧИРЖ, ҮРГЭЛЖ БАЯР ХӨӨРТЭЙ АМЬДРАХ БОЛНО!

Таны гэрт эерэг энергитэй олон янзын эд зүйлс, эд хогшил бий гэдгийг та мэдээ ч үгүй явна уу? Ийм эд зүйлсийг идэвхижүүлэх юм бол гэрт аз жаргал, хайр, эрүүл мэнд, элбэг дэлбэг байдал зэргийг авчирдаг. Тэгвэл яг ямар эд зүйлс танд аз жаргал авчрах ид шидтэй вэ? Азгүйтэл, өр ширнээсээ үүрд салахыг хүсч байна уу? Тэгвэл та бидний бэлтгэсэн мэдээг анхааралтай уншаарай!

1. Тах Ам дамжсан яриагаар бол тах аз болон эрүүл энхийг авчирдаг. Морио дээдэлдэг ард түмэнд яагаад гэдгийг нь тайлбарлах нь илүүц биз. Морьны тах азанд таны гэр лүү очих замыг зааж өгдөг гэж мөн үздэг ажээ. Хамгийн гол нь тахаа зөв газар байрлуулах нь чухал. Зөв газар байрлуулж тавьж чадах юм бол аз жаргал гэрийн чинь хаалгыг тогших ба өвчин зовлон, уй гашуу бүхэн таны гэр лүү шагайх ч үгүй тойрох болно. Хамгаалалтаа идэвхижүүлэхийн тулд морьныхоо таханд гэр орноо танилцуулж, өрөөнүүдийнхээ байрлалыг зааж өгөх ёстой. Мөн хамгаалахыг, гэр бүлийнхнийгээ элбэг дэлбэг, эсэн мэнд байлгахыг гуйх хэрэгтэй. Дараа нь морьны тахандаа хэрхэн тусалж байгаа талаар нь ч мөн хэлж, талархаж байх хэрэгтэй.

  • Сармис Гэрт тань муу муухай шүгэлж, гэр тань энергийн бохирдолд орсноохэрүүл уруул гарч, эмх замбараагүй байдал үүсч болдог. Сав суулга гарнаас хальтраад, хэрүүл уруул гараад, үгүй бол сэтгэл санаа тавгүйтээд… Ийм зүйлүүд танд байнга тохиолдоод байвал таны гэр бохирджээ гэсэн үг. Муу муухай, хараал жатгыг арилгаж, элдэв бохирдлоос цэвэрлэхийн тулд сармисыг ашигладаг ажээ. Сармисны тусламжтайгаар гэрийг сөрөг энергиэс хамгаалах хамгаалалт хийж болно. Гэрийг ерөнхийд нь цэвэрлэхийн тулд сармисыг хүний нүдэнд өртөхөөргүй далд газар таазнаас өлгөнө. Ингэхдээ муу муухайгаас, элдэв бохирдлоос хамгаалахыг сармиснаас гуйна. Сармисыг хоолондоо тогтмол хэрэглэвэл дархлаа сайжирч, муу хүмүүсийн сөрөг нөлөөллөөс таныг хамгаалж, энергийн бохирдлыг тань цэвэрлэх болно.
  • Зөгийн бал Таалагддаг хүнээ өөртөө татахын тулд зөгийн бал ашиглаж болно. Дурлалт залуугаа зөгийн балаар дайлснаар таныг элэгсэг дотно, зан сайтай эзэгтэй гэж хүлээж авах ба танай гэр зочинд тань найрсаг дотно байдлаар хойшид дурсагдах болно. Мөн зөгийн бал нь «гэрийн буг» буюу гэр бүлийн тань үл үзэгдэгч гишүүний хувьд дуртай амттан нь байх болно. Ам дамжсан яриагаар бол «Гэрт зөгийн бал байвал элбэг дэлбэг амьдрах болно» гэж үздэг ажээ. Шинэхэн зөгийн балыг хээтэй чамин тансаг тавганд хийгээд «гэрийн буг»-таа эелдэг зөөлөн үгнүүд хэлнэ: Зөгийн балнаас амсаарай. Гэрийн буг минь. Манай гэрийг гайзовлонгоос хамгаалаарай. Бидэнд аз жаргал, чинээлэг амьдрал авчраарай. Гэр маань зөгийн бал шиг тааламжтай, таатай болог.
  • Алим Гэртээ алим хадгалах юм бол бүх юм элбэг дэлбэг байх болно. Шинэлэг байдлаараа алим таны сэтгэл санааг сайхан байхад туслах ба гуниглах боломж олгохгүй. Зуны турш хуримтлуулсан эерэг энерги таны гэрт шингэж, гэрийг тань бүрэн цэвэрлэх болно. Тэгш гадаргуутай, өт шавьжинд идэгдээгүй, боловсорч гүйцсэн алимыг гоёмсог саванд хийгээд ишэнд нь атласан туузаар хийсэн бантик зүүгээд дараах үгсийг алимандаа шившинэ. Уяагаа чанга зангидъя, гэртээ аз жаргал даллая. Боловсорсон алим гал тогоонд байж байг. Эмх цэгц, сэтгэл хангалуун байдал бий болгох болтугай.5. Бурхны зураг Бүх цаг үед бурхны зураг бол хамгаалагч, туслагч байсаар ирсэн. Бурхнаас хамгаалалт хүсч, эрүүл энх байлгахыг гуйж залбирдаг. Бурхны зураг таны гэрт халдсан муу муухайг үлдэн хөөдөг. Гэхдээ бурхны зургийг гэртээ байрлуулахад утга учир бий. Гэгээн дүрүүдэд хүндэтгэлтэй, болгоомжтой хандах хэрэгтэй. Зөв байрлуулсан бурхны зураг гэрт амьдарч байгаа бүх хүнд амар тайван, амирлангуй байдлыг авчирч, гэрийн энергийг цэвэрлэнэ.
  • Сүлбээр зүү Хүний нүдний хорноос сэргийлэх хамгийн түгээмэл хэрэгсэл бол сүлбээр зүү. Гэрийн аз жаргал гэр бүлийн гишүүдэд элбэг дэлбэг байдал, эрүүл мэндийг авчирна. Урилгагүй зочдын муу бодол санаа гэр лүү чинь орж ирж байдаг ба заримдаа ийм муу энергиэс салахад хэцүү байдаг. Сүлбээр зүүг идэвхижүүлэж хамгаалагч болгохын тулд эхлээд сүлбээр зүүгээ галд улайсгаад дараа нь урсгал усанд угааж, давс, перцний холимгонд хийнэ. Маргааш өглөө нь сүлбээр зүүнээсээ муу бодол санаанаас хамгаалахыг гуйж, орох хаалган дээрээ харагдахааргүйгээр хатгана.
  • 7. Хонх Хонхны уянгалаг дуу гэрт сайхан уурт амьсгалыг буцааж авчрах ба хорон санааны эсрэг зогсож, гэрийн бүх бохирдлыг цэвэрлэхэд тусалдаг. Аль болох мөнгөн юмуу төмөр хонх сонгох нь зүйтэй. Хонх цэвэр, зөөлөн чимээтэй байх ёстой. Хамгаалалтыг идэвхижүүлэхийн тулд аль болох их жингэнэхээр газар өлгөх хэрэгтэй ба хонхныхоо чимээг анхаарч сонсож байх хэрэгтэй. Хэрвээ хонхны чинь ая өөрчлөгдөх юмуу эсвэл дуугүй болвол хамгаалагчаа солих цаг болсон гэсэн үг юм. Хонх өөртөө хэтэрхий их сөрөг энерги шингээснээс ийм байдал үүсдэг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.