• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
сонин хачин
Эмэгтэйчүүд эрчүүдээс илүү урт  насалдгийн  учир.

Эмэгтэйчүүд эрчүүдээс илүү урт насалдгийн учир.

Статистик:

Эрэгтэй хүмүүсийн дунд зүрхний ишеми өвчин 3 дахин их тохиолддог

Эрчүүд эмэгтэйчүүдийг бодвол амиахорлох нь их байдаг

15-34 насны эрэгтэй хүмүүсийн үхлийнхамгийн түгээмэл шалтгаанууд бол бусдын гарт ама алдах эсвэл амиахорлолт

85 хүртэл насалсан эмэгтэйчүүд ба эрчүүдийн харьцаа 2:1

Шалтгаан:

Сэтгэлзүй. Сэтгэл зүйн хувьд эрэгтэйчүүд илүү эмзэг бөгөөд тэвчээргүй. Эмэгтэйчүүдтэй харьцуулахад тэд эрүүл мэнддээ төдийлөн анхаардаггүй, урьдчилан сэргийлэх үзлэгтхамрагддаггүй, эмчийн зөвлөгөөг чихнийхээ хажуугаар өнгөрөөх ба өвчний зовиур илрэхэд “өөрөө зүгээр болчихно” гэх хандлагатай байдаг.

Хүмүүжил.

Эрэгтэй хүүхдүүд бага наснаасаа: “Тэвч, өвдөж байгаагаа ил гаргаж болохгүй, хүчтэй бай, битгий гомдолло. Тэгвэл чи жинхэнэ эр хүн болно шүү” гэдэг үгсийг сонссоор өссөн. Судалгаагаар эрчүүдийн талаас илүү хувь нь биеийн байдал огцом муудсан үед эсвэл гэр бүлийнхнийхээ албан шахалтаар эмнэлэгт очдог гэсэн дүн гарчээ. Иймхүмүүжлийн онцлог тэдний эрүүлмэндийг эрсдэлд оруулдаг байна.

Эрчүүд хэрхэн урт наслах вэ?

Эмчтэйгээ үргэлж илэн далангүй ярилц
Эрүүлмэндээ бодож өөрт илэрсэн өвчний шинж тэмдэгийн талаар эмчдээ нуулгүй хэлэх хэрэгтэй.

Тестостерон гормоны хэмжээг хянах

30 наснаас хойш эрчүүдийн тестостероны хэмжээ жил тутам 1%-иар буурдаг. Улмаар амьдралын идэвx, бэлгийн дyр хүсэл буурах, булчин суларч, ачаалал даах чадвар, ой санамж, анхаарал мууддаг. Энэ бүхэн депресс үүсэх шалтгаан болох бөгөөд эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, ишеми өвчинүүсэх эрсдэлийг нэмэгдүүлнэ.

Дархлаагаа дэмжих

Эрэгтэйчүүдийн дархлааны систем эмэгтэйчүүдийнхтэй харьцуулахад сул. Судалгааны дүнгээс харахад эрчүүд эмэгтэйчүүдийг бодволсүрьеэ, БЗХӨ гэх мэт хамгийн түгээмэл тохиолддог 10 халдварт өвчний 7-оор илүү их өвчилж үхдэг. Эрчүүд хамгаалалт хэрэглэхгүй бэлгийнхарьцаанд орох, вакцин хийлгэлгүй гадаад орныг зорих хандлагатай ба ихэнх нь эрүүл, зөв хооллолтын талаар бүр боддог ч үгүй.

Депресст орсон тохиолдолд мэргэжлийн эмчид хандах

Эрэгтэй хүмүүс депресст орсон ч түүнийгээ нуудаг. Депресст орсон эрчүүдэдсогтууруулах ундаа хэрэглэх, өдөржин телевизор үзэж, интернетэд суух, замбараагүй бэлгийнхарьцаанд орох гэх мэт шинж тэмдэг илэрдэг ба энэ бүхэн эрүүл мэндэд сөрөг үр дагавар авч ирнэ.

Бодлоготой байх

Эрэгтэй хүмүүс заримдаа өсвөр насны хүүхдүүд шиг бодлогогүй зан гаргадаг тул бэртэж гэмтэх, тэнэгүхлээрүхэх тохиолдол олон. Эрчүүд бага залуу наснаасаа л идеалист үзэлтэй,баатарлаг үйлс хийх дуртай байдаг нь нууц биш.

Зүрхний ишеми өвчнөөсурьдчилан сэргийлэх

Эрэгтэй хүмүүс 35 нас хүрээд эмчийн үзлэгт орж, ишемиөвчнөөр өвдөхэрсдэлээ тооцож үзэх хэрэгтэй. Удамд тань 60 наснаасаа өмнө зүрх, судасныөвчнөөр насбарсан хүн байгаа эсэхийг судалж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваарай. Мөн цусан дахь холестериний хэмжээг байнга хянаж байх шаардлагатай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.