• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
Цаг үеийн
Дутуу жинтэй бүтээгдэхүүэ борлуулж байсан  хэмээн И-март-д торгууль ноогдуулжээ.

Дутуу жинтэй бүтээгдэхүүэ борлуулж байсан хэмээн И-март-д торгууль ноогдуулжээ.

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны иргэн н.Эрдэнэцэцэгийн гомдлын дагуу “Скай хайпермаркет” ХХК-ийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах “Имарт” худалдааны төвд Зөрчлийн хуулийн дагуу торгууль ногдуулсан тухай НМХГ-аас мэдээлэв.

Иргэний гомдлын дагуу шалгалт явуулахдаа тус худалдааны төвийн салбарын захирал Н.Отгончимэгийг байлцуулан 2021 оны 04 сарын 13-ны өдөр хэмжил зүйн хяналт хийжээ.

1 кг нь 16600 төгрөгийн усан үзмийг дутуу жинлэж савлан зарж байжээ

Шалгалтаар тус төвийн ажилтан 1 кг нь 16600 төгрөгийн усан үзмийг дутуу жинлэж савласан баримтаар тогтоогдсон. Тус төвөөс зөрчлийг газар дээр нь арилгуулж, дахин жинлэн савлаж худалдаалсан байна.

Иймд хэмжлийг буруу хийсэн, дотоод хяналтыг хангалтгүй Скай хайпермаркет ХХК-ийн Хан-Уул дахь салбарт “Зөрчлийн тухай” хуулийн дагуу 1,500,000 төгрөгийн торгууль ногдуулсан байна.

Цаашид иргэдэд сэрэмжлүүлэхэд савласан бүтээгдэхүүн худалдан авахдаа савласан бүтээгдэхүүний цэвэр тоон хэмжээг тухайн худалдааны төв, дэлгүүрийн “ХЯНАЛТЫН ЖИН” дээр шалгаж авах нь зүйтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.