• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
зөвлөгөө
Хүнээс алдаа хайдаг хүн амжилтаас боломжгүйг хайдаг учир атаархал л үлддэг

Хүнээс алдаа хайдаг хүн амжилтаас боломжгүйг хайдаг учир атаархал л үлддэг

Хэн нэгэнд атаархсанаараа та атаархаж буй хүнээ биш, өөрийгөө л үгүй хийж байдаг. Хүн төрөлхтөн бид мөнх амьдрахгүй шүү дээ. Тиймээс олдсон багахан хугацаандаа өөрийгөө атаархал, харууслын занганд унагалгүй аз жаргалтайгаар, харамсах зүйлгүйгээр амьдрах хэрэгтэй.

Бид танд энэхүү нийтлэлээрээ атаархал юунаас үүсдэг болон түүнээс хэрхэн зайл.схийх тухай аргуудыг хүргэх болно. 1. Өөрийгөө бусадтай харьцуулахаа яг одоо зогсоо! Өөрийгөө бусадтай харьцуулж, өөрт байхгүй зүйлээ бусдаас хайх бол атаархаж эхлэх үндсэн шалтгаан юм. Үүний оронд та өөрт байгаа зүйлдээ талархах хэрэгтэй. Жишээ нь, “Надад өөрийн гэсэн байшин байхгүй ч хайртай гэр бүл минь байна, маш олон хүмүүс том байшинд ганцаардаж амьдардаг шүү дээ” гэх зэрэг… Өөртөө байгаа давуу талаа олж харж эхэлснээр атаархах мэдрэмж таны сэтгэлээс арчигдах болно.

Энэ нь таны сэтгэлийг ч баяр баясгалантай, хөнгөн болгох болно. Харин атаархах сэтгэл наанаа ямар харагдахаас үл хамааран тухайн хүнд үргэлж уйтгар, гунигийг авчирч байдаг. 2. Бусдын хэлэхийг тоох хэрэггүй! Маш олон хүмүүс бусдыг өөлж гоочилж байж сэтгэл нь амарч, таашаал авдаг. Нэгэн жишээ татъя: Маш царайлаг, ухаалаг эмэгтэй байв. Тэр ажилдаа сайн, ахмад настанд тусалдаг, хүнлэг энэрэнгүй сэтгэлтэй.

Гэвч бусад хүмүүс түүний талаар ингэж ярина, “Тэр яагаад хүнтэй гэрлэдэггүй юм бол? Ингэж амьдрахаасаа залхдаггүй юм байх даа?” гэх мэтчилэн… Үүнийг сонссон эмэгтэй өөрийн эрхгүй гэрлэх хүсэл төрж, бушуухан л хуримаа хийж, бусдад муу хэлэгдэхгүй байхыг хичээнэ. Харин хуримаа хийх эсэхийг хүн сайн бодож байж, өөрөө хүсэж байж л хийх ёстой шүү дээ. Тиймээс бусад хүмүүсийн муу үгийг сонсох хэрэггүй. Ямар ч хүнээс өө харах чадвар тэдгээр “атаархагчдын” цусанд байдаг юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.