• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
зөвлөгөө
Булууны ястай шөл, булууны чөмөгний ач тусыг тоочоод баршгүй нь ээ…

Булууны ястай шөл, булууны чөмөгний ач тусыг тоочоод баршгүй нь ээ…

ЧӨМӨГНИЙ хэрэглээ, ач тус Эрт дээр үеэс монголчууд хонь үхрийн чөмөгний тосыг олон аргаар ялгаруулан гаргаж хий ядаргаа, алжаал тайлах, дархлааны системийг нөхөн сэргээх зорилгоор хэрэглэдэг байсан юм.

Одоо ч гэсэн зарим ахмад настнууд чөмөгний ясыг цайндаа чанаж ууж байна. “Монгол анагаах ухааны дөрвөн ерөндгийн хураангуй”-д үхэр хонины чөмөг нь амтлаг, бүлээн чанартай, бөөрийг төлжүүлж, чөмгийг шимтэй болгодог гэж тэмдэглэж байдаг.

Мү Лань хэлэхдээ: Чөмгөнд монгол хүний бие махбодод зохицох кальци, төмөр, эрдэс бодис, шим тэжээл их хэмжээгээр агуулагдаж байдгийг эрдэмтэн судлаачид нотолсон байна. Монголчууд малын тарга хүч сайн, дүүрэн чөмөгтэй үеийн чөмгийг хугалан зөөлөн гал дээр удаан чанаж, чөмөгний тосыг нь ялгаруулан авдаг.

Мөн хонины чөмгийг хагалж цайндаа хийж буцалгаж болно. Ингэж чанасан цайг ядаргаа тайлах цай гэдэг. Бөөрний хүйтэн хий, настайчуудын яс сийрэгжилт, шим тэжээл дутагдах, тамир тэнхээ дорой, үе мөчний архаг хууч ө.вчин, нойр хулжих зэрэг хийн ө.вчин бүхэнд тустай.

Мөн эмэгтэйчүүдийн нүүр царай сайхан болгоход маш сайн үйлчилгээ үзүүлдэг” гэжээ. Чөмөгний тосыг ялгаруулж авахад хэт их махтай нь чанавал чөмөгний эрдэс бодис махны чанарт дарагддаг.

Иймээс сонгосон чөмөгний ясаа сайтар шулаад зөөлөн галаар 5-аас 10 цаг чанаж, шөлөнд нь хөвж байгаа тосыг нь хамж авна. Ингэж ялгаруулж авсан чөмөгний тосоо хөлдөөж, өдөр тутмын хоол цайндаа хийх буюу шөлөнд нь гурил чанаж идэхэд шим тэжээлтэй байдаг.

Тэрчлэн нярай хүүхдийн хоолонд хийх, биеийг нь угаахад бага зэрэг хийж хэрэглэвэл ханиад хатгаа тусахгүй, дархлааны системийг сайжруулдаг гэж ахмад настнууд ярьдаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.