• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
зөвлөгөө
Пробиотик буюу гэдэсний ашигтай бактер нь шүд цоорох явцыг удаашруулдаг.

Пробиотик буюу гэдэсний ашигтай бактер нь шүд цоорох явцыг удаашруулдаг.

Пробиотик бичил биетнүүдийн эрүүл мэндэд үзүүлэх эерэг нөлөө. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын тодорхойлсноор Пробиотик бичил биетнүүд гэдэг нь бие организмд тодорхой тоо хэмжээгээр байдаг бөгөөд орчин тойрныхоо эмгэг төрүүлэгч бичил биетүүдийг дарангуйлж бие организмд эерэг нөлөө үзүүлдэг бүлэг микро организмуудыг хэлдэг байна. Эдгээр биетүүд ходоод гэдэсний замд байрладаг бөгөөд хүний биед эмгэг үүсгэдэггүй бөгөөд мөн хоруу чанаргүй.

Пробиотикуудыг өнөө үед халдварт өвчин болон харшлын өвчнөөс урьдчилан сэргийлэх болон эмчилгээний зорилгоор ашиглаж байна.

Зарим орнуудад пробиотокийг балчир насны хүүхдэд хүнсний нэмэлт байдлаар өгөхийг зөвлөдөг бөгөөд учир нь эдгээр бичил биетүүд нь хүүхдийн дархлалын системийг удаан хугацааны туршид тогтвортой дэмжиж сайжруулдаг.

Пробиотокуудыг амаар залгиулсны дараа хоол боловсруулах эрхтэнд тархаж шаардлагатай эрхтэн дээрээ очиж суурьшдаг.

Пробиотикуудыг таблет, бохь, бяслаг, сүү, тараг зэрэг олон хүнсний зүйлд хольж хэрэглэдэг байна. Судалгаагаар пробиотик бичил биетнүүд нь амны хөндийн шүдний цоорол үүсгэгч нянгуудын шүд цоолох үйлчилгээг удаашруулах үйлчилгээтэй болох нь батлагдсан.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.