• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
зөвлөгөө
Хүнд муу санадаггүй, сэтгэл гарган тусалдаг, хэнийг ч хайрлаж хүндэлдэг хүний амьдрал алсдаа өөдөлдөг цэгцэрдэг юм

Хүнд муу санадаггүй, сэтгэл гарган тусалдаг, хэнийг ч хайрлаж хүндэлдэг хүний амьдрал алсдаа өөдөлдөг цэгцэрдэг юм

Ядуу айлын хүүхэд ядуу болоод, баян айлын хүүхэд баян байгаад байдаг гэх үг бий. Энэ чинь орчны, бодлын, соёлын, суралцахын л тухай асуудал. Ийм л байдаг гэсэн үг биш. “Чи ядуу байлаа ч баян хүмүүсийн зураасан дээр зогс” гэх еврэй зүйр үг байна. Суралц аа.

Тэдний биеэ авч яваа байдал, бусадтай харьцаж байгаа байдлаас суралц аа л гээд байна. Ингэж чадвал бүх зүйл чинь нэг л мэдэхэд өөрчлөгдсөн байх болно. Чи сайжирсан, илүү дээр нэгэн болсон байх болно. Манай хэлтэс 10 хүнтэй. 2 нь л эмэгтэй. Тэд ажлын орчинд огт хараал хэлдэггүй, бүдүүлэг авирладаггүй. Ажлаас гадуур хэн байдгийг нь мэдэхгүй ч тэд ингэж биеэ авч явахыг эмэгтэйчүүдээсээ сурсан. Ингэх хэрэгтэйг нь ч зааж сургасан л байх.

Гэхдээ ингэж зөв цэгцтэй биеэ авч явах нь тэднийг илүү өөртөө итгэлтэй, илүү сайжруулж байгааг анзаарсан болохоор гадуур ч хараал урсгахаа больсноо хуучилж байлаа. Зүгээр л бүгдээрээ сайн яваагаа өөрийнхөө түшинд чирж авчрах биш, тэдний байдаг цэг рүү авирч гарах гээд оролдоод л байх хэрэгтэй байх. Зүгээр л хичээл зүтгэл ч шаардахгүй, цаг ч авахгүй ийм жаахан зүйлсээс л эхлэх хэрэгтэй.

Хогоо учиргүй хөгжилтэй орон шиг ангилаад, угаагаад хая гээгүй юм чинь хэдүүлээ ядаж хогийн цэгтээ хаяад сурчихвал гэрийнхээ гадаа ч сайхан амьдрах гээд, үйлчилгээний ажилтан энд тэнд хаясан хогийг цуглуулах гэж бардаг цагаа гудамж шүүрдэх, орцны хаалга угаах гэх мэт өөр бүтээлч сайхан зүйлд зарцуулах болно шүү дээ. Та нар зүгээр л хоолоо идчихээд хамаг аяга тавгаа хамж аваад мөлчийтөл нь угаагаад тавьчихвал ээж чинь ямар их баярлаж, хайрлана гээч? Бусдыг хүндлэх гэдэг чинь өөрийгөө хайрлаж, хүндэлж байгаагийн илрэл юм шүү, дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.