• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
сонин хачин
Гандантэгчэнлин хийдийн хашаанд байх модны түүх…

Гандантэгчэнлин хийдийн хашаанд байх модны түүх…

ГУНГААЧОЙЛИН ДАЦАНГИЙН БАГАНЫН УЧИР Эдүгээ Улаанбаатар хотын Гандантэгчэнлин хийдийн хашаанд байх нэгэн модыг хүмүүс “Хүсэл биелүүлдэг мод” хэмээн сүсэглэн биширч мөргөдөг.

Тэр мод уг нь Гунгаачойлин дацангийн багана байсан аж. 1938 онд хийд сүмүүдийн барилгыг нураахдаа дуганын багануудыг дамартай тороос бүхий машинаар татаж унагаж байжээ.

Гунгаачойлингийн бусад баганыг унагасны дараа энэ баганыг таттал тороос нь тасраад,, тэгээд өөр тороос байхгүй учир дараа эргэж ирж унагана гэж тэдгээр сүм хийдийн барилга нурааж байсан улс хэлж байсан ч эргэж ирсэнгүй, тэр чигт нь орхисноор энэ багана үлдэж хоцорчээ.

1990 оноос хойш Бурханышашин шүтэхёс дахин дэлгэрснээс хойш энэ багана модонд хүмүүс мөргөн залбирч хүсэл бодлоо хэлдэг болжээ. Олон эрдэмт хуврагуудын номын адис шингэсэн энэ баганыг шүтэхэд юу нь болохгүй байх билээ.(Энэ түүхийг Ц.Лувсан гуай ярив.) МОНГОЛЫНБУРХАНЫШАШНЫ АМАНТҮҮХ НОМНООС

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.