• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
сет хямдрал
Шүдээ угаахаас өмнө сойзоо норгох хэрэггүй гэж олон эмч мэргэжилтнүүд зөвлөж байна.

Шүдээ угаахаас өмнө сойзоо норгох хэрэггүй гэж олон эмч мэргэжилтнүүд зөвлөж байна.

Бараг л бүх хүмүүс сойзоо норгоод дээрээс нь оо түрхдэг, эсвэл оо түрхчхээд усаар заавал чийглэж байж шүдээ угааж хэвшсэн байдаг болов уу. Тэгвэл энэ бүхэн маш буруу дадал гэнэ. .

Бактери нь манай гараг дээрх бусад амьд биетийн адилаар усгүйгээр амьдрах чадваргүй. Тиймээс сайтар хатаасан шүдний сойзонд нян бактери үрждэггүй байна.

Харин шүдний сойзоо чийглэх үед бичил биетүүд очиж наалддаг бөгөөд улмаар таны шүд болон амны хөндийд элдэв төрлийн бактери тараах эрсдэлтэй болдог. Тиймээс шүдээ угаахаасаа өмнө сойзоо норгож болохгүй хэмээн АНУ-ын шүдний эмч Роберт Лейл зөвлөжээ.

Мөн тэрээр сойз дээрээ оо түрхсэний дараа усаар чийглэх нь шүдний ооны үйлчилгээг 50 хувиар бууруулдаг болохыг онцолсон байна. Энэ нь бидний байнга хийдэг ямар ч үр дүнгүй үйлдэл аж.

Үүнээс гадна шүдээ угааж байхдаа усаар амаа зайлах нь бас буруу гэнэ. Учир нь шүд угаах явцад амны хөндий дэх бичил биетүүд оо сойзонд наалдсан байдаг. Тиймээс үүнийг шууд нулимж, бүрэн гадагшлуулсны дараа цэвэр усаар амаа зайлж хэвшээрэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.