• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
сонин хачин
ЭмнэлэгтАр гэрийнхэн нь эргэж ирэлгүй таван сар болсон охиныг сувилагчөргөж авчээ

ЭмнэлэгтАр гэрийнхэн нь эргэж ирэлгүй таван сар болсон охиныг сувилагчөргөж авчээ

Жизел хэмээх охин 29 долоо хоногтой байхдаа буюу 800 гр жинтэй энэ хорвоод мэндэлжээ. Дутуу төрсөн нярайн ээж, аав хоёул м.а.н.с.у.у.р.у.у.л.а.х.б.о.д.и.с.т донтогч хүмүүс байжээ.

Би түүнийг харснаас хойш ажил руугаа өмнөхөөсөө ч илүү аз жаргалтайгаар яаран явдаг болсон

Хугацаанаасаа эрт мэндэлсэн бяцхан Жизелийн амь дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байсан ч ээж аав нь түүн дээр дахиж ирээгүй юм. Харин энэ үеэр эмнэлгийн сувилагч Лиз Смит хэмээх бүсгүй түүнийг өөрийн хүүхэд шигээ асран халамжилж байжээ.

Лиз хэдий 45 настай, 13 зээ дүү нартайгаа ч өөрийн гэсэн хүүхэдтэй болохыг хүсэж мөрөөддөг байжээ. Эмчтүүнд байгалийн жамаар жирэмслэх боломжгүй гэж хэлснээс хойш түүний мөрөөдөл биелнэ гэдэгт эргэлзэх болжээ. Ойр дотныхон нь түүнд хүүхэд үрчилж авах талаар зөвлөсөн ч тэр цэнхэр нүдэт бяцхан Жизэлтэй учрах хүртлээ энэ асуудалд дурамжхан ханддаг байв.

Лиз CBS телевизэд өгсөн ярилцлагадаа “Нэг өдөр хамт ажилладаг сувилагч маань “Чи Жизел охиныг мэдэх үү” гэж асуусан. “Үгүй, яасан?” гэлээ. “Түүнийг гэсэн хэн ч байхгүй. Та хоёр төгс зохицох ээж охин болж чадна байх даа” хэмээн хэлсэн. Би өмнө нь хүүхэд үрчилж авах талаар бодохыг хүсдэггүй байлаа.

Тэгтэл хэд хоногийн дараа тэргэн дээр хэвтэж буй Жизел миний замд таарсан. Би дөхөж очоод хартал бид хоёр биенээ хараад л харц минь шууд гацчихсан гэлтэй болсон. Хувь заяа гэж л тэр байх даа. Би өөрийн охиноо олсон мэт мэдрэмж төрж билээ. Түүнээс хойш би түүнийг харахаар тасаг руу нь өдөрт хэд хэд очдог болов. Ажил руугаа өмнөхөөсөө ч илүү аз жаргалтайгаар яаран явдаг болсон” хэмээжээ.

Лиз өөрийн ажилладаг Хүүхдийнэмнэлэгт хэн ч эргэж ирэхгүй байгаа бяцхан охин байгааг мэдсэнээс хойш түүнд ихэд анхаарал тавих болжээ. Лиз өдрийн турш хичнээн ачаалалтай ажилласан ч орой нь охин дээр ирж асарч,эмнэлгийн үйлчилгээ хэдий сайн ч шаардлагатай гэсэн болгоныг хийдэг байжээ.

Энэ үеэс хойш нэг жил өнгөрөхөд Жизелийн ч биеийн байдал дээрдэж, Лиз түүнийг үрчилж аван албан ёсоор өөрийн охиноо болгосон юм. Энэ үйл явдал 2018 оны аравдугаар сард болсон бөгөөд өдгөө хоёр настай Жизел өөрийн ээж Лизийн хамт аз жаргалтай сайхан амьдарч байна.

Нийт 533 өдрийн дараа Жизел охин ээжийнхээ Смит овгийг албан ёсоор авчээ

Тэдний эх үрийн гэгээлэг түүх байгалийн жамаар хүүхэдтэй болж чадахгүй ч хүүхэд үрчилж авснаар гэр бүлийн мөрөөдлийг биелүүлж болдог гэдгийг нийгэмд харуулжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.