• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
сонин хачин
Чингисийн одонт Г.Ариунбаатар эхнэрээ үнэтэй бэлгээр “бөмбөгддөг”

Чингисийн одонт Г.Ариунбаатар эхнэрээ үнэтэй бэлгээр “бөмбөгддөг”

Монгол yлсын гавьяат жүжигчин, Чингис хаан одонт авьяаслаг дуурийн дуучин Г.Ариунбаатар, жүжигчин мойлхон Б.Баярмаатай гурав дахь амьдралаа эхлүүлж, гурван охиных нь хойд эцэг болоод багагүй хугацаа өнгөрчээ. Анх олон нийтийн хэл ам, хэр.үүл тэмцэлтэй эхэлж байсан амьдрал нь өдгөө нам жим, амар амгалан сайхан амьдарч байгаа талаар найз нөхөд, ойр тойрных нь ярьдаг гэнэ.

Тэд хамтын амьдралаа эхлүүлээд удаагүй хүүтэй болж бүл нэмж байсан билээ. Б.Баярмаа өмнө нь “Ийм нэгэн дурлал”- 1,2 “Мойлхон”, ” Дэлхийд дурласан сар” зэрэг цөөнгүй уран сайхны кинонд гол болон туслах дүрүүдийг бүтээж байсан ч Г. Ариунбаатарын цайг чанах болсноос хойш их л нууцлаг амьдран суух болжээ. Гэвч тэр тансаг амьдрал, чамин бэлэгнийхээ зургийг үе үе Instagram хуудсандаа оруулдаг болсон. Тэгвэл өнөөдөр гоо үзэсгэлэнт Баярмаа жүжигчин Dior брэндийн тансаг зэрэглэлийн үнэртэй ус бэлгэнд авснаа оруулжээ.

Жүжигчин Б.Баярмаагийн тухай баримт.

  • Жүжигчин Б.Баярмаа 1987 оны гуравдугаар сарын 1-нд төрсөн.
  • Тэрээр Багануур дүүрэгт өсөн торнисон. Тиймээс ч Багануур дүүргээрээ овоглох дуртай.
  • Дунд сургуулиа Багануур дүүрэгт төгссөн.
  • Сургуулиа төгсөөд Багануур дүүрэгт зохиогдсон миссийн тэмцээнд оролцож, титмийн эзнээр тодорч байжээ.
  • Анх МУИС-ийн Эдийн засгийн харилцааны ангийг сонгосон боловч өөрийн сонирхлыг даган, СУИС-д конкурс өгөн тэнцсэнээр МУИС-д ороогүй аж.
  • Тэгээд СУИС-ын кино драмын ангийг жүжигчний мэргэжлээр төгсчээ.
  • Түүнийг маш эрх нэгэн гэдэг.
  • Бүжиглэх дуртай. 1-9 дүгээр анги хүртлээ бүжгийн дугуйланд явж байжээ.
  • Хоол ганцаараа идэх дургүй. Найз нартайгаа сууж байгаад идэх дуртай байж. Энэ тухайгаа “Заавал найзуудтайгаа хамт сууж хоол иддэг. Найзууд байхгvй бол би хоол идэхгvй гээд уурлачихаар манай аав ээж найзуудыг маань дуудаж оруулж ирээд бидэнд зориулаад, хоол хийж өгдөг байсан” хэмээн дурсчээ.
  • Түүний аав уурхайд ажилладаг, ээж нь хуульч мэргэжилтэй аж.
  • Дуучин A cool мөн Багануурынх. Тэд ахлах ангидаа дотно үерхдэг байсан бөгөөд хотруу оюутан болохоор ирэхдээ хоёр тийш болсон гэгддэг
  • Тиймээс хүүхэд насны гэгээн хайраар хайрласан A cool-ийн анхны хайр байжээ.
  • Их сургуулиа төгсөөд тэрээр УДЭТ-т ажиллахаар сэтгэл шулуудаад байхад нь нэгэн найруулагч өвөр түрийдээ орох санал тавьснаар хүсэл нь мохжээ.
  • Энэ тухай тэрээр “Найруулагчтай дотносдог бичигдээгvй хууль vйлчилдэг газар чинь драмын театр шvv дээ” гэж хэлэн, драмынханд ад үзэгдэж байв.
  • Мөн хошин урлагийн эмэгтэй залуу жүжигчдийг үзэмж маягийн байдаг хэмээн хэлж байв. Учир нь “хошин урлагийн продакшнаас санал их ирж байна. Миний сонирхол бол тийм биш. Жvжигчин хvн драмын театрт ажиллах ёстой гэсэн хувийн vзэл бодолтой. Бооёо, Амбий хоёр угаасаа л хошин шогийн хvмvvс гэж харагддаг шvv дээ. Хvн болгон хараад инээдэг. Гэтэл намайг хараад хvмvvс инээж чадахгvй бол яах вэ. Хошин шогийн эмэгтэй залуу жvжигчид нь vзэмж маягийн байдаг. Би тийм болохыг хvсэхгvй байна” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.