Цаг үеийн
Ард иргэдийн чинь амьдрал бүр ИЙМ БАЙДАЛД ХҮРЛЭЭ…. Он тооллоор бүтэн хоёр жил хорионд суулаа.

Ард иргэдийн чинь амьдрал бүр ИЙМ БАЙДАЛД ХҮРЛЭЭ…. Он тооллоор бүтэн хоёр жил хорионд суулаа.

“Хөргөгч зарна” гэх зар нийгмийн сүлжээнд мэр сэр харагдаж болсон. Үүнийг нэг их гайхаж хүлээж авах хэрэггүй. Дотор нь хийх юм байхгүй, хүнс нь дууссан, хүнс авах мөнгөгүй учраас хөргөгчөө ийн худалдан борлуулж байна.

Үнэндээ, ард түмэн өлсөж байна. Энэ шууд утгаараа шүү, эрх баригчид аа. Он тооллоор бүтэн хоёр жил хорионд суулаа. ААН-үүд хаалгаа барьж ажилтнууд нь гэрийн мухар сахиж, хоосон ходоодтой, өрнөөс өрны хооронд хоног өдрийг аргацааж байна.

Яг үүнд төр хэдхэн хоногийн өмнө өгсөн 300 мянган төгрөгөөр тараасан гэдэг үгээр бамбай хийж магадгүй. Гэвч ажилгүй, орлогогүй олон сар жил болсон иргэдэд энэ бол амталгаа төдий л зүйл. Хичнээн ч мөнгө тараагаад айлын хөргөгчийг, хүний ходоодыг дүүргэж чадахгүй.

Угтаа бол хоосон хөргөгчийн шалтгаан нь ажилгүйдэл. Төр иргэнээ ажлын байраар хангах ёстой. Үүрэг нь. Гэтэл цар тахлын эсрэг хариу арга хэмжээ нэрээр аж ахуйн нэгжүүдийнхээамийг нь тасалчихсан.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!