• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
сонин хачин
“ДЭНДҮҮ ХҮН ЧАНАРГҮЙ ЭРТЭЙ АМЬДРАЛАА ХОЛБОСОН…”

“ДЭНДҮҮ ХҮН ЧАНАРГҮЙ ЭРТЭЙ АМЬДРАЛАА ХОЛБОСОН…”

Би одоо 36 настай ганц бие бүсгүй. Бусадтай адил л эмэгтэй хүн, ээж хүн. Миний амьдрал дэндүү адармаатай ч гэх юм уу замаар явж өдий хүрсэн. Тэвчихээргүй тэвчээрийг шүд зуун одоогийнхоо амьдралдаа хүрсэн. Хэзээ хийсэн үйлийн үрээрээ юм мэдэхгүй үнэхээр хүн чанаргүй эртэй энэ амьдралаа холбосон… Оюутан байхдаа нэгэн залуутай учирч үерхэж хайрлалцаж явсаар төгсдөг жилээ жирэмсэн болж түүний “эцэг болоход эрт байна” гэсэн үгийг сонсож ганц бие ээжийн амьдралд эргэлт буцалтгүйгээр орсон.

Хүүхдээ төрүүлчихээд байж байхдаа хүрээд ирэх болов уу гэж нүдээ ширгэтэл их л хардаг юм байна лээ. Хүлээгээд хүлээгээд ирэхгүй хүнийг хараад хоосон хонолтой биш нялх хүүхдээ үүрээд ажил хийж эхэлсэн. Энэ хугацаанд сайн, муу их л зүйлс болдог юм байна лээ. Хүүхдээ үүрээд ажил хийгээд явж байгаа хүний з.о.в.л.о.н.г та нар минь гадарлаж л байгаа байлгүй. Одоо охин маань арван таван настай хөөрхөн охин том болсон, аравдугаар ангийн сурагч.

Охиноосоо нэг удаа би асууж билээ. -Миний охин аавтайгаа уулзах юм уу, аав нь чамтай уулзах гээд гадаа ирчихсэн байна. -Уулзахгүй ээ, та бид хоёрыг хаяад явсан учраас би уулзаж чадахгүй, танихгүй шахуу тэр хүнтэй юу ч ярих юм билээ гэж хариулж билээ. Энэ хариултыг нь сонсоод нулимсаа бариад дараа нь охиноосоо холдож байгаад нууцаар их луйлсан даа… Охины минь эцэг харин хэзээ сүүлд ингэж хэлсэн

-Та хоёрыг хаяад явсандаа харамсдаг, залуу насны минь алдаа байж. Чи ганцаараа өөрийн гэсэн бизнес ажил төрөлтэй их сайхан амьдарч байгаа юм байна. Буцаад нийлэх боломж байна уу гээд ойр зуурын юм гуйж байгаа юм шиг л жишимчгүй гуйгаад ирсэн. Тэгж хэлэхэд нь намайг орхиод эргэж харалгүй явж байсанг нь санаад нэг ч үг хэлэлгүй тэр хүнээс хариугаа авсан юм шиг санагдаад инээмсэглээд хажуугаар нь гараад алхсан даа. Намайг тоохгүй өөр нэгэн бүсгүйг сонгоод явсан ч надад амьдралыг аваад явах ухаан, xэзээ ч няцашгүй дaйчин чанар байдгийг минь,

Бүдрээд унасан ч босох чадалтай шүү гэдгийг минь тэр хүн намайг төрөөчгүй байгаа охинтой минь хаяж явснаар надад ойлгуулсан. Хэдий эмэгтэй хүн хазайсан үед нь түшээд авах ханьгүй ганцаараа ч гэсэн гадаа гараад эр, гэрт ороод эм гэдэг шиг шаргуу хөдөлмөрсөний үр дүнд сайхан хашаа байшинтай, унах унаатай хүний дор орохгүй боломжийн сайхан л амьдарч байна. Эцэст хэлэхэд энэ амьдралыг, хань ижил гэдэг хүнийг бид өөрсдөө л сонгосон. Хэн ч биднийг шахаж шаардаагүй. Хүнээ таньж чадаагүй нь бидний өөрсдийн л буруу болоод үлддэг.

Тийм учир энэ сонголтондоо эзэн болж хаягдсан ч, хаясан ч хүүхдээ тэврээд үлдсэн бол нулимсаа арчаад цаашдаа яах вэ надад ямар арга зам байна гэдгийг өөрөөсөө асууж үзээд өмнөхөөсөө хавь илүү байж хүүхдийнхээ ирээдүйг гэрэлтэй болгохын төлөө байдаг чадлаараа зүтгээрэй. Хаягдаад үлдсэн бол туньж гуниад суух зав чөлөө эмэгтэй хүнд байдаггүй юм байна лээ шүү. Бусдад биш өөрөө өөртөө л хатуу чанга байгаарай. Амьдрал хатуудаа дэндүү хатуу, зөөлөндөө дэндүү зөөлөн байдаг юм байна. Та бүхэнд аз жаргал хүсье.
Aa

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.