• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
Цаг үеийн
Хилийн 0168 дугаар ангийн захирагч Я.ТҮВШИНБААТАР: Амиаалдсан байлдагчийн ах, ээж хоёрт мэдэгдсэн

Хилийн 0168 дугаар ангийн захирагч Я.ТҮВШИНБААТАР: Амиаалдсан байлдагчийн ах, ээж хоёрт мэдэгдсэн

Хилийн 0168 дугаар ангид үүрэг гүйцэтгэж байсан байлдагч а.м.и.а х.о.р.л.о.с.о.н талаар бид мэдээлсэн билээ. Тодруулбал, Өмнөговь аймгийн Цогт-Цэций сумаас 2020 оны нэгдүгээр ээлжээр цэргийн албанд татагдсан байлдагч 25 настай Х нь өчигдөр 22:00 цагийн үед а.м.и.аегүүтгэсэн байдалтай олджээ. Байлдагчийн хувьд цэргээс халагдахад долоо хоног дутуу байсан бөгөөд малын суурьт үүрэг гүйцэтгэж байсан аж. Та.лийгаач Х “Малаа эргээд ирье” хэмээн гараад малын хашаанд өөрийн бүсээр хоолойгоо боомилж, а.м.и.а егүүтгэсэн байжээ.

Энэ талаар Хилийн 0168 дугаар ангийн захирагч Я.Түвшинбаатараас тодруулахад “Хэргийн газарт Дорноговь аймгийн цагдаагийнгазрын бүлэг ажиллаж байна. Байлдагч ямар шалтгааны улмаас а.м.и.а х.о.р.л.о.с.он, гадны нөлөөтэй юу, дарамт, шахалт байсан уу гэдэг нь цагдаагийн байгууллагын шалгалтаар тодорхой болно. Малын суурьт хамт үүрэг гүйцэтгэж байсан алба хаагч болон байлдагч нараас мэдүүлэгч авч байгаа. Хэрэг гарсан даруйд бид талийгаачийн ах, ээж хоёрт нь албан ёсоор мэдэгдсэн.

Та.лийгаач аргэрийнхэнтэйгээ утсаар ярьж байсан, сэтгэл санаа нь тогтворгүй байсан зэрэг мэдээлэл бидэнд ирээгүй. А.м.и.а а.л.д.сан байлдагч найз охинтой байсан юм билээ. Тэрээр тавдугаар сард хугацаат цэргийн албанаасаа халагдах байсан. Мөн алба хааж байх хугацаандаа гаргасан зөрчил байхгүй” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.