• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
Цаг үеийн
Өнөөдөр ШИНИЙН 15 БИЛЭЭ. ЭНЭ ӨДӨР 15-ны сар мандсан өдөр юугХоригложЦээрлэдэг вэ

Өнөөдөр ШИНИЙН 15 БИЛЭЭ. ЭНЭ ӨДӨР 15-ны сар мандсан өдөр юугХоригложЦээрлэдэг вэ

Энэ өдөр зарим нэг үйлийг цээрлэжхориглодог байна. Мэдээж итгэх, үл итгэх нь таны хэрэг шүү дээ. Зарим нь хэтэвчээрээ даллаж, усанд хүслээ шивнэж, түүндээ итгэдэг байхад, зарим нь мухар сүсэг хэмээн буруутгах нь бий. Хэний ч буруу биш. Бас хэний ч зөв биш. Харин орчин цагийн өмнөх үеэс арай илүү мэдлэгтэй болчихсон учраас л зарим асуудлыг тунгаан бодож, эргэцүүлж, хэтэвчээрээ даллаад зүгээр зогсвол мөнгө олохгүй гэдэг үзэл суртлыг дэвшүүлсэн болов уу.

Тэгвэл хуучин цагт 15-ны сар мандсан өдөр эр эмийн явдал болон элдэв зүйлсийг хориглох нь бий.

Тайлбар: /фейсбүүк хуудсан дахь мэдээллээс / ” … Миний нэг танил маань хүүхэдтэй болоод бөөн баяр болж байсан үе саяхан. Хүүхэд нь томроод иртэл ээж аавыгаа баярлуулж өхөөрдүүлэх насандаа нэг л хэвийн биш болох нь ажиглагдаж. Тиймээс эмчид хандтал “Эрүүлмэнд оюун ухаан төрлөхийн хэвийн бус” гэдэг онош гарчээ. Залуус а.р.х.и т.а.м.х.и огт хэрэглэдэггүй ч, өөрсдийгөө ч сэжиглэж үзүүлж, шинжлүүлжээ. Гэвч ямар нэгэн э.м.гэг илэрсэнгүй гайхширлаа баржээ.

Миний удамд ийм хүн байхгүй, чиний удмын ө.в.ч.и.н гэх мэтээр яриа гардаг ч байж. ДНК, хромсом гээд л уншаагүй юм, уулзаагүйэмч байхгүй гэнэ. Хүүхдээ ч хоёулаа анхаарал тавин асран бойжуулж 3 насны ой дөхөж. Цаг хугацаа ч урсан өнгөрч дахин нэг хүүхэдтэй болж, хоёулаа нилээнайдастай төрүүлжээ.

Хүүхэд нь ч цоо эрүүл саруул төрж бөөн баяр болцгоожээ. Залуу аав нэгэн удаа Бөөгийн үйлд сууж асууж гэнэ:

-Хүү маань ийм нэгэн хэцүү ө.в.ч.т.э.й, арга чарга юу байна гэж асуухад Онгод

– Та хоёр саран авхай тэг дугуйрч, бүтүүрсэн шөнө хөдөө хээр гадаа горхины хажууд, эр эмийн ажил хийж олдсон хүүхэд байна шүү дээ. Бүх сайн муу хий биетэн хөдлөн эрчимжиж боссон үе байна шүү дээ. Та нарт хэлж барьдаг хөгшчүүл байдаггүй юм уу гэж хэлжээ. Тэгээд л залуу тээр жилийн Билгийн тоололтой хуанли олж аваад хөөгөөд үзтэл яг л Шинийн 15-н таарч байсан гэдэг.

Би бээр нэг удаа нагац ах, найзтайгаа өвөл загасанд явахаар очдог газартаа очлоо. Мөс цоолоод л өгөөшөө хаяад нэг ч загас баригддаггүй. Гайхаж суутал тохой хирийн урттай ганц загас баригдлаа. Буцахдаа нутгийн нэгэн танилынд орж, цай хоол идэж байтал танил маань ярьж байна.

– Та нар яах гэж шинийн 15-аар ирдэг юм бэ. Загас огт хөдөлдөггүй шүү дээ. Далай тэнгис ч татлага-түлхэлт гээч нь болдог юм гэж хэллээ.

Мөн зун цагт бөөндөө салхинд хөдөө гадаа, голын эрэг бараадна. Саран авхай тэг дугуйрсан шөнө, а.р.х.и.д.а.н с.oг.т.у.у.р.ч, хашгирч гуугачиж, шүгэлдэж, луссавдагийг хилэгнүүлжхoрлогдсон хүмүүс олон байдаг шүү.

Бас нэг явдал санаанд минь буулаа. Орой үдшийн цагаар нэгэн залууг яаралтай олж уулзах санаатай, хотын шөнийн цэнгээний газар орлоо.

Хайж байсан хүн маань “Пөөх яасан эвгүй газар вэ. Энэ залуучуудтай цуг ямар олон албин/биегүй чөтгөр/ бужигнаж байна вэ. Тэр урт үсээ сэгсийлгэж бүжиглээд байгаа хүүхний үснээс нь нэг аймаар албин барьчихсан баярлаад л намираад байна. Бушуухан эндээс гаръя” гэж билээ. Асар өндөр эрчимждэг, далай тэнгис татлага түлхэлтэнд ордог. Тэр байтугай голын загас ч мэдэрдэг энэхүү өдөр гэр бүлээрээ гэртээ амар жимэр байвал зүгээр …” гэж бичжээ.

Сэжиг дагаж сүжиг гэдэг. Гэхдээ итгэх эсэх нь таны дурын асуудал шүү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.