• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
Цаг үеийн
Заавал орон сууцанд биш, МoнголГЭРТ Ч ГОЁ АМЬДАРЧ БОЛДОГ…..

Заавал орон сууцанд биш, МoнголГЭРТ Ч ГОЁ АМЬДАРЧ БОЛДОГ…..

Залуу хос уламжлалт монгол гэрийг орчин үеийн шийдлээр барьсан нь олон нийтийн сүлжээнд багагүй лайк, шейр цуглуулсан. Өмнөговь аймгийн Даланзадгад суманд шинэ хүнээ өлгийдөн авч, өрх тусгаарласан тэдний зургийг зарим хүмүүс хуримын зураг гэж андуурчээ.

М.о.н.г.о.л гэрийг орчин үеийн орон сууцнаас дутахааргүй тохижуулсан тэдэнтэй холбогдож, ярилцсанаа хүргэе.
-Шинэ хүнээ өлгийдөн авсанд баяр хүргэе. Бидэнд гэр бүлээ танилцуулахгүй юу?

-Намайг Б.Баярмаа, нөхрийг маань Б.Жавхланбаяр гэдэг. Хоёулаа 25 настай. Би санхүү менежментийн чиглэлээр их сургууль төгссөн. Саяхан тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байгаад амаржсан. Нөхөр маань хүнд машин механизмын засварчин. “Энержи ресурс” компанид ажиллаад нэг жил болж байна.

-Гэрээ их сайхан тохижуулжээ. Та хоёр хуримын зургаа олон нийтийн сүлжээнд тавьсан байсан?

-Бид аравдугаар сарын 28-нд нутагтаа шинэ гэрийн найраа хийсэн юм. Хүмүүс биднийг хуримаа хийсэн гэж ойлгоод байх шиг байна лээ. Шинэ хүнээ өлгийдөж аваад, хоёр сар болсны дараа тусдаа гарч байгаа нь энэ л дээ. Мөрөөдлийн өргөө цагаан гэрээ бариад, амьдралаа зохиож, өрх тусгаарласандаа баяртай байна.

Анх танилцаад нэг жил гаруй болсны дараа хүүхэдтэй болохоор шийдсэн. Бид хоёр аав, ээж нараасаа тусламж авахгүйгээр амьдралаа тэгээс эхлэхийг хүссэн. Хоёулаа ажил дээр гараад хоёр, гуравхан жил болж байгаа учраас их мөнгө хурааж амжаагүй. Машины урьдчилгаа хийж, машинтай болчихсон байсан.

Байранд амьдрах сонирхол байхгүй. М.о.н.гол гэрт амьдрах дуртай. Насаараа байрны лизинг төлж байснаас гэрээ бариад, хүссэнээрээ тохижуулья гэж ярилцсан. Гэр маань аав, ээжийн минь амьдарч байсан гэр л дээ. Аав минь гэрийн модоо өөрөө хийсэн юм. Хана, тооныг нь шинээр авсан.

-М.о.н.г.ол гэрийн модыг цагаанаар будсанаар илүү гэгээлэг харагдаж байна. Хэнийх нь санаа байв?

-Гэрийн модыг цагаанаар будсан нь миний санаа байсан. Нөхөр маань миний санааг дэмжээд, гэрийн модны өнгөтэйгөө хослуулж, бүх тавилгаа цагаан болгосон. Би өөрөө ф.э.й.с..бүүкээр монгол гэрийг хэрхэн тохижуулах талаар судалгаа их хийдэг байсан. Нөхөртэйгөө ярилцаад, тавдугаар сард хот руу явж, гэрийн тавилгаа ачиж ирсэн. Нутагтаа ирээд гэрийн модоо будаад, буйраа цутгаад барьж эхэлсэн. Миний хувьд монгол гэрийг орчин үеийн шийдлээр тохижуулж болдог гэдгийг харуулахыг хүссэн.

Олон нийтийн сүлжээнд гэрээ тохижуулсан зургаа оруулаад, тэгж их хандалт авна гэж бодоогүй. Хүмүүс маш сайхан хүлээн авч, гэрийн модыг цагаанаар будахад “Ямар гоё гэгээлэг юм бэ” гэсэн нь сайхан санагдсан. Бид өөрсдийн хүсч мөрөөдсөн гэрээ барьж, өрх тусгаарласандаа маш их баяртай байна. Аав, ээждээ ч хэлэлгүйгээр өөрсдөө хот руу яваад, бүх тавилгаа авч ирсэн. Тэд маань том хайрцагтай тавилгуудыг хараад сүрдэж байсан.

-Нууц биш бол гэрээ ингэж тохижуулахад хэчнээн төгрөг зарцуулсан бэ?

-Бид анх тооцоогоо гаргасны дараа хот руу явсан. Гэрийн хана, тооныг тооцохгүйгээр доторх тавилга, зурагт, гал тогооны бүх хэрэгсэлтэйгээ нийлээд 15 сая төгрөгөөр тохижуулсан. Одоо гэртээ уран зураг тавих дутуу байна. Заавал орон сууцанд тухтай сайхан амьдардаггүй.

-Өмнөговь аймагт монгол гэр өндөрлөж, барьдаг моод дэлгэрч байна уу?

-Тавилга хийж өгсөн ах маань олон айлд очиж, тавилга нийлүүлдэг. Тэр хүн “Ер нь нутгийн хүмүүс монгол гэрээ өндөрлөж барьдаг болжээ. Маш сайхан тохижуулсан олон айл бий” гэж хэлж байсан.

-Та хоёр анх хэрхэн танилцаж байв? Аав нь шинэ хүнээ угтаж авахдаа машинаа чимэглэж, гэнэтийн бэлэг барьсан байсан?

-Нөхөр маань хүүхэдтэй болохыг их хүсдэг байсан. Э.м.н.э.л.гээс гарахад машинаа чимэглэж, гэнэтийн бэлэг барьсан нь маш сайхан санагдсан. Би 2017 онд их сургуулиа төгсөөд, аймагтаа хувийн компанид ажилд орсон. Нөхөр маань 2018 оны долдугаар сард манай компанид ажилд орсноор танилцаж эхэлсэн. Одоо хамтдаа амьдраад хоёр жил болж байна.

-Залуу гэр бүл орон нутагт ажиллаж, амьдрах боломж хэр байна вэ?

-Би их сургуулиа төгсөөд, хотод амьдарна гэж тэнд хэдэн сар ажил хийсэн. Аав, ээж дургүйцэж байсан учраас нутагтаа ирсэн. Бид хааяа хотод очихоор их стресстдэг. Хотод өглөө эрт гарахгүй л бол түгжирч явсаар байгаад ажил амждаггүй.

Одоо ч хотын хүмүүс яаж ажлаа амжуулдаг юм бол гэж боддог. Орон нутагт хөгжил тэлж, ямар нэгэн цагт баригдахгүй, замын түгжрэл байхгүй, илүү амар тайван байдаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.