• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
Цаг үеийн
3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эцэгт сар бүр тэтгэмж олгох тухай хэлэлцүүлэхээр боллоо. ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?

3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эцэгт сар бүр тэтгэмж олгох тухай хэлэлцүүлэхээр боллоо. ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?

yИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хyралдаанаар Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

ҮндсэнXyyлийнцэцийн 2021 оны 01 дүгээр дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан тус хуулийн төслийг боловсруулжээ.

Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэсэн дүгнэлтийг Цэцээс гаргасан.

Тодруулбал, уг хуулиар 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа зөвхөн төрүүлсэн эхэд хүүхэд асарсны тэтгэмж олгохоор хуульчилсан нь агуулгын хувьд ижил нөхцөлд хүүхдээ асарч байгаа эцэг дээрх тэтгэмж авах боломжийг хязгаарлаж, хүүхдээ асарч байгаа эцэг, эхэд хүйсээс шалтгаалсан ялгамжтай байдлыг бий болгосон гэж Үндсэн хуулийн цэц үзсэн юм.

Иймээс тус хуулийн 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эхэд сар бүр тэтгэмж олгоно гэсэн заалтад эцэг гэсэн үг нэмэхээр тусгажээ.

Хүүхдээ гурван нас хүрэхээс өмнө ээж нь ажилдаа орвол хүүхдээ харж буй аавд нь тэтгэмж олгох тухай хyyлийн зохицуулалт аж.

Тус хyyлийг 2021 оны долоодугаар сарын 1-нээс дагаж мөрдөнө.

Хyyлийн төслийг зүйл бүрээр хэлэлцэв. Ингээдгишүүдийн олонх нь Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг yИХ-ын чyyлганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.