• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
сонин хачин
Үнэ цэнийг чинь анзаарч мэддэггүй газар хэзээ ч битгий бай…

Үнэ цэнийг чинь анзаарч мэддэггүй газар хэзээ ч битгий бай…

Аав нь охиндоо хандан ингэж хэлжээ: “За охин минь чи сургуулиа онц дүнтэй төгслөө, Энэ миний олон жилийн өмнө худалдаж авсан машин байгаа юм.

Мэдээж шинэ биш л дээ. Гэхдээ би үүнийгээ чамд өгөхөөсөө өмнө чамайг энэ машиныг хуучин машины зах дээр аваачаад, зарж худалдах гэж байгаагаа хэлээсэй гэж хүсч байна, тэнд хир их үнэ санал болгон хэлэхийг нь мэдээд авчих” гэж хэлжээ.Охин нь тийшээ очин, буцаж ирээд: “Тэд хуучин, муу машин байна гэж голоод, ердөө 1000 доллар л санал болголоо” гэжээ. “Тэгвэл одоо ломбард руу яваад үз” хэмээн аав нь хэлэв.

Дэндүү хуучин муу болохоор 100 доллараар л авна гэнэ ээ. Тэгээд аав нь охиндоо машинаа авто к.л.у.б.т аваачиж, үзүүл дээ, гэж хэлжээ.Охин нь тэндээс буцаж ирээд аавдаа: “Автоклубын зарим нэг хүмүүс үүнийг олон мянган хүмүүсийн ​​эрж хайж байдаг жинхэнэ бэлэг тэмдгийн загвар болсон Nissan Skyline R34 мөн тул 100,000 доллараар авья гэж байна”, гэв.

Аав нь: “Зөв газраа олж очвол, чамайг тодорхой хэмжээгээр чинь үнэлдгийн жишээ энэ юм шүү дээ, хэрвээ чамайг ингэж үнэлэхгүй байгаа бол чи ер уурлаж болохгүй. Энэ чинь чи буруу газраа байна л гэсэн үг. Чиний үнэ цэнийг мэддэг хүмүүс л чамайг үнэлэнэ. Чиний үнэ цэнийг хэн ч анзаарч мэддэггүй газар хэзээ ч битгий бай.” гэж сургажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.