• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
зөвлөгөө
БАКТЕРИЙН ЭСРЭГ САВАН БҮҮ ХЭРЭГЛЭ

БАКТЕРИЙН ЭСРЭГ САВАН БҮҮ ХЭРЭГЛЭ

Манайхан бактерийн эсрэг саван маш их хэрэглэх юм.А.м.е.р.икийн хүнс, эмийнагентлаг 2016 оноос б.а.к.терийн эсрэг савангийн найрлагад ордог 19 химийн бодис нь урт хугацаанд хэрэглэвэл эрүүлмэндэд сөрөг нөлөө үзүүлэх аюултай гэж үзээд уг бодисуудыг агуулсан саванг зах зээлд худалдаалахгүй байх зөвлөмж гаргасан байдаг.

Үүнээс хоёр бодис нь хамгийн түгээмэл хэрэглэгддэг бөгөөд харшилд өртөмтгий болгох, бактерийг антибиотикт дасалтай болоход нөлөөлдөг нь зарим судалгаагаар тогтоогдсон.

Эдгээр нь TRICLOSAN (ихэвчлэн шингэн саванд) ,TRICLOCARBAN (ихэвчлэн хатуу саванд) ба шошгон дээрх найрлага дотор ийм бодис орсон саванг идээт болон тууралтат бактерийн халдварын үед эмчзөвлөхөөс бусад тохиолдолд бүү авч байгаарай.

Ялангуяа хүүхэдтэй хүмүүс анхаарах хэрэгтэй шүү⚠️За тэгээд гараа аль болох энгийн савангаар угааж хэвшээрэй. Гол нь сайтар хөөсрүүлж 20-30 сек угаахаа мартаж болохгүй шүү 😉

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.