• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
Цаг үеийн
Г. ЭМҮҮЖИН:Хоёр оо, гариг хоорондын аяллаасаа бууж газарт хөл тавина уу?

Г. ЭМҮҮЖИН:Хоёр оо, гариг хоорондын аяллаасаа бууж газарт хөл тавина уу?

Хоёр оо, гариг хоорондын аяллаасаа бууж газарт хөл тавина уу?
Төр хэврэг, түмний сэтгэл эмзэг байгаа үед хагалан бутаргаж, хармууг бичээд яахав гэж их л хичээх юм. Гэсэн ч манай хоёр гариг хоорондын нислэгээсээ бууна аа гэж байхгүй, газраас тасарсан PR-аасаа ангижирна аа гэж үгүй, шийдвэрүүд нь шил дараалан пуужин, тушаалууд нь ар араасаа хөөсрөл.

Ядаж л хөлхорионы үеийн унаа тэрэгний асуудлаа ултай шийдчихэж чадахгүй. Ажиллах ёстой байгууллагууд одоо болтол QRкод гээч юмаа авч чадаагүй, нөгөө смарт апп нь өдөр хоногоор гацаатай, хүсэлт илгээсэн компаниуд гахай явган, нохой нүцгэн. Ажиглаад байхад амьдралаас хол тасарчихсан, Ангарагт гацаад удчихсан хүмүүс юм. Эмчсувилагч нар хэдэн буудал алхаад харих уу, хэдэн цаг эмнэлэгтээунтсан болж хажуулах уу? Бараа хүргэлтийнхэн бар кодоо зураад замд гарах уу, зулгуйдаад зам хороох уу? Нийтийн тээвэрт нийгмээрээ в.и.р.устах уу, бөөнөөрөө чихээд бүр дордох уу?

Хэдэн сар ажилгүй, орлогогүй сууж байгаа хэдэн муу аж ахуйн нэгжүүдийнхээ дансыг нь хааж байгаад, татварыг нь албадан татаад, ар араас нь амбаардаад эхэлсэн гэх юм. Цалингаа тавьж ядаад яваа улс ядаж нэг ч гэсэн хүнээ ажлаас халахгүй тэсч байвал улсад хэрэгтэй, урт замд учиртай баймаар юм. Манай залуухан Ерөнхийсайд мангас идэштэй ахынхаа студи руу “Карантин 14”, “Мэдээллийн урсгал” зэрэг нэвтрүүлгээр дамжуулан Соёлыняамаар солбиулан, хувийн хэвшлээр дэмжүүлэн байж 1.5 тэрбумыг хэд нугалаад хэсэгтээ өлсөхөөргүй өгсөн л гэх юм.

Эмчсувилагч нарын цалин элэгэмтрэм, сэтгэл ө.в.д.ө.м байхад зуднаар зоолдог нохой, з.о.в.л.о.н.г.о.о.р таргалдаг з.о.в.л.ого уу, ямар. Тэнгэрийн юм яриад, тэнд энд нисээд л байх юм, тэгээд одоо хөрсөн дээр хөл тавих болоогүй юу? Хаанаас яаж мөнгө идэх үү гэж мөнчгөрөө мөлжиж суухын оронд ард түмнийхээ амьдралтай танилцаад, аятай эвтэй шийдвэр гаргахдаа анхаарвал яасан юм бэ? Одоохондоо ард түмэн залуу улс юм даа, замдаа засрах байлгүй гээд амаа хамхиад, асуудлаа хүлцээд хүлээзнэж л байна.

Удвал удаан тэсэхгүй, даварвал дарлуулаад суухгүй, наад нам наалдаж, таг тархидчихаад сансар огторгуй яриад, сар наранд мөрөө үлдээнэ гээд хөөрөөд байгаа суудлаас чинь хөөсрүүлж байгаад хөөрхөн үлээгээд буулгачихна шүү. “М.а.р.вел”-ийн кинонууд дотор гацчихаад, Халк, Пороро энэ тэр болж амьдраад байдаг юм биш биз дээ? Бэрх тосгоны харуулаас А.м.е.рик яваад, А.р.дыннамын цагаан ордон орох хооронд чинь бас дунд нь үзэж амсвал зохих үнэн амьдрал олон бий гэдгийг мэдэж ав. Ам.арсайхан гуай А.м.е.рикт өнгөрөөсөн он жилүүд, ахыгаа залгамжилсан бизнес энэ тэртэйгээ хамт нисээд байлгүй, нийслэлийн дугаар худаг, дуусдаггүй шавар дээр мөрөө гаргаж үз дээ, ард түмэн чинь тэнд тэнхээгээ шавхаж байгаа за.

Тэгээд л нэг их yОК, НoК хуралдаж байна гээд өдөр өнжиж, шөнө хугасалж сууна. Амьдрал мэдэхгүй юм чинь ам уралдуулж, араа манасаар байтал гаргасан шийдвэр нь газар буухгүй жингүйдээд, үзэглэсэн үзвэр нь үг хөөж хөөсрөөд, үнэндээ та хоёр үзвэл үнс болчихдог, харвал хальс болчихдог үлгэр дотор гацчихаж. Гариг хоорондын нислэгээсээ бууж газарт хөл тавина уу. Та нар “Пороро”-доод, бид нар “Гарын таван хуруу”-даад байхаар цаашдаа яах юм бэ? Ерөнхийсайд, Шадарсайд хоёр Ангарагт, энд бид вирустай дэлхий дээр байгаад байхаар яаж, хэзээ нэг шугам, нэг шийдвэр, нэг зорилго дээр огтлолцох юм бээээ?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.