• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
Цаг үеийн
УХАМСАР ГАРГААД БОДООД НЭГ ҮЗЭЭРЭЙ: Өглөө 8-н цагт нээдэг үйлчилгээний газар байна уу?

УХАМСАР ГАРГААД БОДООД НЭГ ҮЗЭЭРЭЙ: Өглөө 8-н цагт нээдэг үйлчилгээний газар байна уу?

Хамгийн залхуу хүмүүс:
Сингапурынметро өглөө 5:30 – 6:30 хооронд битүү, амьсгалах зайгүй түгжирдэг байсан. Тэрнээс хойш сэлүүхэн болчино.

Хүмүүс 8 цагийн ажилд ч 6-д явдаг. Ийм эрт очиж яах юм бэ гэхээр нэгд хоцрохгүй, хоёрт хийх ажилаа төлөвлөнө, гуравт ажил эхлэхэд бэлдэнэ гэдэг. С.ентоза дээр 5 цагт далайн эргийн усанд дасгал хийчээд, нийтийн шүршүүрт орчоод, 7/11-с цайлчаад, түрээсийн дугуйгаа унаад ажилдаа явдаг хөгшин залуу хүмүүс маш олон. Цайны цагаар номын дэлгүүрийн шалаар хүмүүс ном уншаад суучдаг. Оройн 10-с хойш хүнгүй гудамжаар л алхана. Нэг хүн 2 ажилтай, нэг сургалттай эсвэл сайн дурын ажилтан байх нь ердийн зүйл.

Си.нга ээж, аав Ширли Сэм 2той хэзээ ч өглөө таарж үзээгүй. Хагас сайнд өөрсдөө сайн дурын ажил хийдэг байсан болохоор бүтэн сайнд л гэртээ таарна. Б.э.э.жинд өглөө 6:30-с өмнө л гарч байж гудамжны өглөөний цай авч амждаг байлаа. Б.э.э.жин хот 5 цагт хөл хөдөлгөөн орж 6 цагт хаа сайгүй дугуй, мопед, мотоцикл, хүн тэрэг тэр бүү хэл тэргэнцэртэй суугаа өвөө эмээ нар хүртэл холхилдож, энд тэндээс дайрчих шахан давхилдаад ажилаа эхэлдэг. 6:30 гэхэд өглөөний цайны павильонууд хаагаад, ажилчид нь зарим нь сургуульдаа, зарим нь дараагийн ажилдаа явдаг.

Су.вилагчийнпостон дээр хонож байгаа сувилагчнэг ч удаа унтдаггүй, тэнд камер, интернэт, компьютерт нь хөзөр ч байдаггүй, гэхдээ тэд унтдаггүй. Би нэг ч удаа постоо орхиж алга болсон, унтсан, өөр юм хийсэнс.у.в.илагчтай таарч байгаагүй. Бүгд л эмээ хуваарилж, ө.в.ч.н.и.й лавлах уншиж, шөнийн сахиулийн репорт бичиж, өглөө яг 6:00д орж ирж тарьдаг. Тэд тасралтгүй суралцах үүрэгтэй мэт зузаан зузаан ном уншина. Хэдэн зуун мянган удаа зүү зоолгуулсаныг мэдэхгүй ч Х.я.т.а.дсувилагч нэг ч удаа судасхагалж, нэг ч удаа дуудхад хүлээлгэж байгаагүй. Ийм болохоор л Х.я.т.а.д ажилчидаар барилга бариулах амар байдаг.

М.онгол хүнээ үнэлсэнгүй гэдэг ч, Мо.нгол залуусыг ажиллуулна гэдэг гахай хариулахаас гайтай ажил. Өглөө эрт ирэхгүй, үүрэг хариуцлага байхгүй… Хамгийн хэцүү нь цалин тавихаар багадаа 3 хоног тас алга болно, мөнгө нь дууссан хойно гэр бүлээсээ салах шахсан шартсан, зарим нь зодоон цохион хийсэн амьтад ирнэ. Цалинг нь өгөөд тараавал зоолттой хэдэн эхнэр нөхрөө цалинтай нь асууж ирнэ. Жаахан зааж, захирчихвал амь биш заяа биш гээл хаяаад явчина.

С.о.л.онгост хүмүүс хүүхэдтэй болохоос татгалздаг, хойшлуулдаг шалтгаан нь хүүхэд өсгөх зардал байдаг. С.о.л.о.нгос шиг хоол хүнс арвин, хувцас хунар хямд газар хүүхэд өсгөх зардал гэж юу байх билээ дээ гэж бодож байгаа байх. Хүүхэд өсгөх зардал гэж хүүхэд сургахад төлөх зардал юм. Цэцэрлэгээс нь авхуулаад маш олон төрлийн сургалтанд сургадаг. Нэг хүүхэд дунджаар 4,5 сургалтанд сурна. Тэр дундаас чанартайд нь сургах гэж эцэг эхчүүд хамаг мөнгөө зориулдаг. Тийм ч болохоор тэр хэмжээнд сургаж хүмүүжүүлж чадахгүй хүмүүс нь амьтан тэжээж, Нохой муураа үр хүүхэд шигээ үүрээд явдаг хүмүүс зөндөө тааралддаг.

С.о.л.о.нгос чинь хөгжиж буй орон шүү дээ гээд автобусаар 2 цаг явдаг газар өглөө, орой бүр явж ажилладаг хүмүүс их болохоор шөнийн автобус гаргасан. Одоо Я.п.он С.о.лонгост хэт их ажилладаг хүмүүсийнхээ эрүүлмэндийг боддог болж. С.о.л.о.нгост очсон М.о.н.голчууд ажил хийж, хүнд удирдуулж сурдаг нь бүх хүмүүс тэгэж шаргуу хөдөлмөрлөдөгийг ойлгодогийнх байх.

М.о.н.голд… Магадгүй миний таарсан, анзаарсан хэсэг л тийм байх гэж найдья. Эвэрүүл, сав саруул залуус үд болтол унтдаг, үүр цайтал а.р.х.и.д.даг, ажил хийдэггүй хүмүүс зөндөө, хийвэл зөвхөн цалинтай гоё ажил хийнэ гэх. Бакалавртай бол ямар нэг дарга захирал хийчих санаатай. Юу ч хийж сураагүй байж юу ч тоож хийхгүй их зантай болцон. Эсвэл өнөөдөр болгодог 600 төгрөгийн цалингаараа бүх ирээдүйгээ төлөвлөдөг. Оройн цагаар, хагас бүтэн сайнаар ажил хийнэ гэж огт байхгүй. Нэг ийм жоохон ажил бна хийчээч гэвэл завгүй гэнэ, гэртээ хариад зурагтаа үзээд унтахаа амьдралын утга учирт тооцдог.

Өглөө эрт хичээлдээ босож явж чадахгүй байсаар сургуулиасаа гарцан залуус ч байх. Унтах амрах нь хүний эрх л дээ. Гэхдээ дэлхийн хөгжилтэй орнууд унтах, эрхлэх завгүй ажиллаж хөгжилд хүрсэн байдаг. Биднийг унтаж байхад бүх дэлхий сурж боловсорч хөгжиж байна. Хэрвээ бид хөгжихгүй, хөдөлмөрлөхгүй бол бидний хүүхэд С.о.л.онгос, А.м.е.рик, Е.в.р.опын ж.орлонг цэвэрлэж, буудлын даавуу солидогоос дордоно.

А.м.ерикцагаачдаа багтааж шингээж чадахгүй, олон асуудалд ороод, Е.в.роп ОйрхДорнодын дүрвэгсдээсээ халширч, А.зи тив тэжээж дийлхээргүй ихээр өсөж байна. Дунд нь М.он.гол л унтаж, идэж, аархсаар… Нэг С.о.л.онгос хүүхдийн хэмжээний боловсролгүй залуус хэд бий бол? Өглөө 8-н цагт нээдэг үйлчилгээний газар байна уу? Өдөрт 2 сургалт эсвэл 2 ажил хийдэг залуус хэд вэ? Өглөө 6 цагт босож ном уншдаг оюутан байна уу?
Аль сайн сайхан амьдралтай, ажилтай, амжилттай яваа хүмүүсд хариуцлага, хөдөлмөрч зан, зорилго 3 зайлшгүй байдаг. Хэн ч хэзээ ч зүгээр сууж байгаад баян мөнгөтэй амжилттай явдаггүй… Бүгдийг бүтээдэг. Тэр тусмаа хөгжиж буй орны иргэд бид унтах, амрах эрхгүй!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.