• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
сонин хачин
ЭЗЭН ХИЧЭЭВЭЛ ЗАЯА ХИЧЭЭНЭ

ЭЗЭН ХИЧЭЭВЭЛ ЗАЯА ХИЧЭЭНЭ

“АМЬДРАХ ХУГАЦААНДАА ХҮН ӨӨРИЙНХӨӨ ХУВЬ ТАВИЛАНГ БҮТЭЭДЭГ.” Хүн амьдарч буй энэ насандаа өөрийн хувь тавилангаа хэрхэн бий болгох, түүнийгээ залахх, ямар агуулгатай байхыг өөрөө шийдэж, өөрөө бүтээдэг тухай дээрх нэгэн ухаантны хэлсэн үгтэй санал нэгддэг юм.

Тэрнээс биш бурхнаас өгсөн тавилан, угаасаа л ийм хувь тавилантай төрсөн гэх мэт өөрөөсөө хариуцлагыг холдуулж, бусдад хувь заяагаа даатгаж, бусдад бурууг үүрүүлэх гэсэн санаатай хүмүүс байдаг.Хүн өөрөө “амьдрал гэдэг морь” унасан бол жолоогоо чанга атган, хувь тавилангийн олон салаа замын хаагуур нь явах вэ гэдгээ л зөв сонгож, элдэв бэрхшээл таарсан ч гундалгүй, тууштай байсан цагт хувь тавилангаа өөрийн хүсэлдээ нийцүлэн бүтээж, сайхан, зөв амьдарч болох бүрэн боломж бас бий.

Өнөөдөр хэний ч хүү сансарт нисэж, төр барилцаж, шинжлэх ухааны нээлтүүд гаргаж, шилдэг бүтээлүүд туурвиж, хөдөлмөрөөр бүтээсэн алдраа мандуулж явах боломжтой. Бусдыг хууран мэхэлж, буруу аргаар хөлжин, хувь тавилан, амьдралаа бүтээж яваа байдал бол зүй зохистой зүйл биш бөгөөд бусдад ч буруу жишиг үүсгэдэг талтай.Хувь тавилангаа амжилтын замаар хөтлөх боломж хүн бүрт нээлттэй.

Үүний тулд зөв хандлага, тууштай зан, хичээл зүтгэл, хүмүүжил, шударга зан, сахилга бат, нинжин сэтгэл, ёс зүйтэй байх зэрэг зарчмуудыг өөртөө багаасаа суулгаж, хичээж явах нь сайны үрийг авчрах болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.