• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
сонин хачин
Ордуудын 5сарын Ерөнхий зурхай. Хадгалаад аваарай танд амжилт хүсье.

Ордуудын 5сарын Ерөнхий зурхай. Хадгалаад аваарай танд амжилт хүсье.

Үхэр:

Ерөнхий – Мэдэгдэхүйц өөрчлөлт явагдах сар байна. Өөрийгөө хөгжүүлж, карьераа ч амжилттай үргэлжлүүлж чадахаар харагдаж байна. Нийгмийн харилцаа идэвхжиж ирнэ. Олон улсын төсөл дээр хамтран ажиллах боломж гарч мэднэ. Хэлэх үгээ бодолтой сонгож, харилцаандаа мэдрэмжтэй хандаарай.(хатангоо) Ангараг гаргийн нөлөөлөл хайр сэтгэлийн амьдрал, харилцаанд хүчтэй илэрнэ. Хайраа хайж байгаа хүмүүсийн бусдыг татах чадвар 20-ныг хүртэл үнэмлэхүй түвшинд байна. Энэ үеийг ашиглан идэвх санаачилга гаргаж чадвал, шинэ харилцаа эхлүүлэх ч боломжтой. Мигрень хөдлөх, хүзүү эсвэл нурууны өвчлөлд өртөх магадлалтай. Дасгал, зохистой хооллолт, амралтыг хослуулаарай. Оюутан, сурагчдын хувьд тааламжтай сайхан сар. Чиний гаргах амжилт хичээл зүтгэлээр чинь хэмжигдэнэ.

Хонь:

Ерөнхий – Тайван, тааламжтай үргэлжлэх сар. Төлөвлөснөө хэрэгжүүлэх хангалттай боломжтой, тулгарах сорилтуудыг ч хангалттай даван туулах чадвартай байна. Гэхдээ үйлдэл хийхдээ ухаалаг хандах хэрэгтэй. Хүсэл тэмүүлэл чинь чамайг зоригтой хөдлөхийг шаардах нь тодорхой нэг сорилтыг авчирна. Карьерын ололт амжилт олонд танигдах эхлэл болно. (хатангоо)Шаргуу хөдөлмөрөөрөө санхүү, мөнгөний урсгалыг нэмэгдүүлэх боломжтой. Ангараг гаргийн нөлөөлөл харилцаанд хүчтэй илэрнэ. Хайраа хайж байгаа хүмүүс 20-ноос хойш учрах магадлалтай. Өдөр тутмын амьдралдаа анхаарч, сайн амарч байгаарай. Нүдний эрүүл мэнддээ анхаараарай. Оюутан, сурагчдын хувьд бүтээмж сайтай сар ч эрсдэл гаргах зоригийг илүүтэй шаардана. Өөртөө итгэж, илүү хичээнгүй суралцаарай.

Нум:

Ерөнхий – Харилцаа, хандлагадаа тодорхой анхаарах сар байна. Ялангуяа ар гэрийн амьдралд аар саар асуудал гарах магадлал олонтоо. Үүнийг эс тооцвол харьцангуй тайван сар үргэлжлэх төлөвтэй. Ангараг чамд урагшлах хүчийг өгнө. 20-ноос бүхий л талаар өөрчлөлт ажиглагдаж эхэлнэ. Мөнгө, санхүүгийн төлөв удаашралтай явагдана. Хэлэх үгийн сонголтоо ухаалаг хийгээрэй.(хатангоо) Болгоомжгүй хэлэх үгийн чинь хүч хэн нэгнийг хүчтэй шархлуулах магадлал өндөр. Ганц бие хүмүүс шинэ харилцаа эхлүүлэх гэж яарах хэрэггүй. Хэрвээ үнэхээр хүнтэй танилцахыг хүсвэл 10-наас хойш гэнэтийн учрал угтах магадлалтай. Халуун ногоотой, өөх тос ихтэй хоолноос татгалзаж, хөдөлгөөнтэй байгаарай. Оюутан, сурагчдын хувьд хичээл зүтгэл үнэлэгдэх сар. Бусдын үгэнд авах гээхийн ухаанаар хандаж чадвал бүтээмжээ дорвитой нэмэгдүүлэх боломжтой.

Ихэр:

Ерөнхий – Сайнтай ч саартай ч олон үйл явдал тохиох сар. Хувийн амьдрал, карьертаа тодорхой өөрчлөлт хийх шаардлагатай тулгарч мэднэ. Ялангуяа сарын эхний хоёр долоо хоног хүндхэн санагдах төлөвтэй. Чи асуудалтайгаа өөртөө итгэлтэй, зоригтойгоор нүүр тулгарах хэрэгтэй. Тэгж л аливааг сайжруулах боломжтой. Мөнгө, санхүү анхаарал шаардах ч сарын сүүлээр сайжирч эхэлнэ. Хайртай хүмүүстэйгээ маргахгүй байхад анхаараарай. Гараг эрхэс чамайг хамгаална, гэхдээ чи(хатангоо) өөрөө ухамсартай хандах шаардлагатай. Ядарч сульдах магадлал өндөр. Бясалгал, иог стрессээс сэргийлнэ. Ганц бие хүмүүсийн хувьд хуучин харилцаа эргэн сэргэх магадлалтай. Оюутан, сурагчдын хувьд бүтээмжээ дээшлүүлэн идэвхтэй суралцах сар байна. Сатаарах асуудал олон гарах ч төвлөрч суралцахыг хичээгээрэй. Нарны энерги сайн сайхныг авчирна гэдэгт итгэ!

Охин:

Ерөнхий – Бүхэнд наанатай цаанатай хандаж, алсыг харсан үйлдэл хийх цаг. Чиний анхаарал харилцаандаа гэхээс илүү карьер руугаа түлхүү хандана. Байдал 17-ноос сайжирч, тодорхой өөрчлөлтүүд ч гарч эхэлнэ. Харилцаа, хандлагадаа анхаараарай. Тэгээд хүссэнээрээ, эхлээд карьер, мөнгөний асуудлаа шийдчихээд гэрийнхнээ халамжлах хэрэгтэй. Хайраа хайж байгаа хүмүүсийг(хатангоо) Ангараг гаргийн энерги илүүтэй ивээнэ. 10-ныг хүртэл чиний бусдыг татах чадвар үнэмлэхүй түвшинд байх болохоор хүсвэл зоригтой алхам хийгээрэй. Чиний амьдрал, чамд урам зориг ихээр үгүйлэгдэж байна. Түүнийгээ олж авахын төлөө өөрөөс шалтгаалах бүхнийг итгэлтэйгээр хийгээрэй. Оюутан, сурагчдын хувьд асуудалтай ч түүнийгээ даван туулсан сайхан сар тохионо. Инженерийн ангийнхан илүү бүтээмжтэй суралцана. Шалгалтынхаа үеэр зөн совиндоо итгээрэй.

Жинлүүр:

Ерөнхий – Амьдралаас адал явдлыг хайх биш, амьдрал гэдэг өөрөө адал явдлыг мэдэрч бүтээх сар байна. Төлөвлөгөөгөө эргэн харахад нэн тохиромжтой. Хэлэх үг, хийх үйлдэлдээ анхааралтай хандаарай. Үүрэг, хариуцлагаа ухамсарлах нь чиний бүтээмжийг нэмэгдүүлнэ. (хатангоо)Бүтээмжээ нэмэгдүүлж, өөрийгөө хөгжүүлснээрээ харьцах ур чадвар, карьераа ч сайжруулна гэсэн үг. Ангараг гаргийн энерги чиний харьцаа, төлөвшилд илүүтэй нөлөөлнө. Амьдралдаа тодорхой өөрчлөлт хийхийг хүснэ. Хэрвээ аяллаар явах эсвэл наадамд оролцвол хүнтэй танилцах магадлалтай. Чиний харьцаа, хандлага тохирох хамтрагчаа олж авахад чинь тусална. Тэжээллэг, амин дэмтэй хүнс хэрэглэхэд анхаараарай. Мигрень хөдлөхийг эс тооцвол эрүүл мэндийн хувьд сайн байна. Оюутан, сурагчдын хувьд ахицтай сар. Алдаанаасаа суралцаж, зоригтой, бүтээлч, ухамсартай байгаарай.

Матар:

Ерөнхий – Бүтээмжтэй сайхан сар. Чи өөрийгөө өмнөхөөсөө ч илүү дайчилж ажиллана, өөрийгөө хүссэнээрээ хөгжүүлж чадна. Карьерын харилцаа амжилттай явагдана. Хамт олныхоо дэмжлэгээр чамлахааргүй ахиц гаргах төлөвтэй. Ялангуяа худалдаа, маркетингийн чиглэлийн хүмүүст(хатангоо). Үл хөдлөх хөрөнгө эсвэл автомашин худалдан авахаар төлөвлөж мэднэ. Мөнгө, санхүү асуудалтай ч тууштай хичээж чадвал хүссэнээ өөрийн болгож чадна. Бүтээж яваа амьдралаа хормын төдийд сүйрүүлмээргүй байвал бухимдал, тэвчээргүй хандлагадаа анхаараарай. Оюутан, сурагчдын хувьд хичээл зүтгэл үр дүнгээ өгч эхэлнэ. Хэний, эсвэл юуны төлөө суралцаж байгаа вэ гэдгээ ухамсарлавал ямар ч мэдлэг, чадварыг эзэмших боломжтой. 3, 5, 7, 14, 17, 24-ний өдрүүдэд мэдрэмжтэй, ухаалаг хандаарай.

Хилэнц:

Ерөнхий – Амьдралыг арай өөрөөр харж мэдрэх, тодорхой өөрчлөлт хийх сар байна. Асуудал тал талаас урган гарах болохоор, аль болох иог, бясалгал хийх нь оновчтой. Харилцаандаа тодорхой анхаарах шаардлагатай. Хүнтэй маргахгүйг хичээн, үгийн сонголтоо ухаалаг хийгээрэй. Ямар ч асуудалтай тулгарсан чи ямар ч асуудалгүй шийдвэрлэж чадна. Ангараг гаргийн нөлөөлөл, зорьсоноо урам зоригтойгоор хийх эрч хүчийг өгнө. Сарын хоёр дахь хагасаас амьдралд тодорхой өөрчлөлт явагдаж эхэлнэ.(хатангоо) 21-нээс хойш гараг, эрхсийн нөлөөлөл илүү нэмэгдэж, түүний нөлөөгөөр чи илүү мэдрэмжтэй, идэвхтэй болж ирнэ. Ганц бие хүмүүс шинэ харилцаа эхлүүлэх магадлалтай. Зөв хүнээ таньж мэдэх нь чухал байна. Чанартай хүнс хэрэглэж, эрүүл мэнддээ анхаараарай. Оюутан, сурагчдын хувьд өөрчлөлтөд дасан зохицож, үргэлж шинийг суралцахыг зориорой.

Загас:

Ерөнхий – Зарим талаар сорилттой ч үйл явдал ихтэй сар байна. Чамд ололт амжилт удаандаа ирнэ. Чи мөнгөтэй болно, гэхдээ удаан хүлээнэ. Гэсэн ч Ангараг гаргийн нөлөөгөөр, өдөр тутмын амьдралдаа идэвхтэй, эрч хүчтэй хандаарай. Өсөлт удаан явагдах ч нэг л өдөр хүссэндээ чи хүрсэн байна. 20-ноос гэр бүлийн асуудалдаа анхаарч, оновчтой шийдэл олох шаардлагатай. Маргалдах нь хүртэл хожмын нэг өдөр хайр байсныг ухаарах өдөр ирдэг. Тэгэхээр гэрийнхэндээ хүлээцтэй хандахыг хичээгээрэй(хатангоо). Ганц бие хүмүүс найз нартайгаа хийх аяллынхаа үеэр хүнтэй учирч мэднэ. 14-нөөс хойш хайр сэтгэлийн харилцаанд нэн тааламжтай байна. Үе мөч өвдөх, мигрень хөдлөх магадлалтай. Хоолоо цагт нь идэх хэрэгтэй. Нүдээ хайрлаарай. Оюутан, сурагчид үр бүтээмж сайтай байна. Хүсэл тэмүүлэлтэй, эрсдэл гаргах зоригтой байж чадвал амжилтад хүрэх нь тодорхой.

Мэлхий:

Ерөнхий – Бүхэлдээ сайхан сар үргэлжлэх ч хандлагаас чинь ихээхэн хамаарна. Хэн нэгэнтэй маргахгүй байхад анхаарах шаардлагатай. Ялангуяа гэрийнхэнтэйгээ харьцах харьцаа амаргүй байна. Хэрвээ асуудал гарвал сэтгэл хөдлөлдөө авталгүй, итгэдэг хүнтэйгээ ярилцаж, оновчтой шийдэл олохыг хичээгээрэй. Хайр, эсвэл карьерынхаа алиныг сонгох вэ гэдэгт ухаалаг хандаарай. Сарын хоёр дахь хагасаас байдал сайжирч эхэлнэ. Ангараг гаргийн нөлөөлөл өөртөө итгэх итгэл, урам хүч өгнө. (хатангоо)Амьдралын шинэ хэв маягийг бүтээгээрэй. Чиний эрүүл амьдрахуйд хоол хүнснээс гадна өдөр тутмын амьдралын хэмнэл чухал нөлөөтэй. Ганц бие хүмүүс шинэ харилцаа эхлүүлэх магадлалтай. Оюутан, сурагчдын хувьд өөрийгөө урам зоригтой байлгаж, уураа барьж сурахад анхаарах шаардлагатай. Бэрхшээлийг ч боломж болгох чадвартай байгаарай. Судалгааны ажлаа эхлүүлээрэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.