• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
сонин хачин
Өчигдөр орой бүр нэг хөгийн юм болоод. Ийм байж болох уу?😂😂😂 Инээд бэлэглэе

Өчигдөр орой бүр нэг хөгийн юм болоод. Ийм байж болох уу?😂😂😂 Инээд бэлэглэе

Өчигдөр орой бүр нэг хөгийн юм болоод. Баасан гариг байсан болохоор манай зуслангийн энэ хавиар хөл ихтэй, дэлгүүр ч дараалал ихтэй байлаа. Тэгсхийгээд орой болоод харанхуй ч болов. Би ч гэртэй сайхан хоол эргүүлсэн шиг сууж байсан чинь хаалга хүн нүдэж байна шүү. За байз хүн амьтан ирнэ гэж утсаар ярьсан юм лав байхгүй дээ, энэ харанхуй болсон хойно хэн байдаг юм болоо гэсэн юм бодоод, очоод хаалгаа нээтэл, нэг намхан пагдгар нөхөр, яг алмасны зулзага шиг юм зогсож байна шүү. Би ч үхтлээ цочив.

Намайг цочсон чинь өнөөх нөхөр ч бас надаас цочив. Тэрний тэр нүүр ам хувцас хунар үс зүс гэж авах юм алгаа. Зуухны таглаа шиг пад хар болчихсон юм байхын. Нэг нэгнээсээ цочоод хэсэг бие биенээ харж зогсвоо. Таньдаг хүн юм болов уу танихгүй хүн юм болов уу гэж би дотроо бодоод, заза энэ угаасаа ээж нь танихааргүй болчихсон юмыг би яаж танихав гэж бодоод, яах гэсэн юм гэсэн чинь машин шаварт суучихлаа татлага байна уу гэнэ.

Ээ чааваас яг тийм байхаа гэж бодоод, байгаа байгаа, татах машин байгаа юмуу гэсэн чинь байгаа гэж байна. За одоохон гээд хувцсаа өмсөөд тороос олс аваад нөгөө нөхөртэй машинлуу нь явлаа. Яваад очсон чинь хоёр залуу хоёр эмэгтэй байнаа. Нэг нь бас алмас шиг болчхож хөөрхий. Нөгөө нэг нь цэвэрхэн цэмбэгэр нөхөр зогсож байна шүү. Нөгөө алмас шиг нөхрийг харлаа, ямар ч байсан таних хүн биш юм.

Тэгээд нөгөөдүүл чинь хойш нь татаж гаргахаар болоод тороосоо холбоод татахад бэлэн боллоо. Би ч дэргэд нь хараад л зогсоод байв. Тэгсэн чинь шаварт суусан машин нь урагшаа зүтгээд, татаж гаргах гэж байгаа машин нь хойшоо зүтгээд хүүе гэхийн зуургүй татаж байгаа машин нь бас суучихдын байна. Хөөх ийм тэнэг хүмүүс бас байдагаа гэж бодовоо. Нөгөөдүүл чинь бууж ирээд л одоо яах уу л гэж байна. Тэгсэн нөгөө зулзага: дөрвийн дөрвөн эр хүн байна даа түрээд гаргачихъя гэсэн чинь нөгөө хоёр нь за тэгье гээд, нэг эмэгтэйгээ жолоон дээр суулгаад тэр гуравтай би нийлээд түрэхээр болов. Урагш нь түрнээ л гэж байна. За ямар ч байсан захад зогсвол ойлгомжтой алмас болно гэж бодоод би голоос нь түрье л гэлээ. За гээд нээг хоёрын гуравааа гээд л түрээд байлаа, тэгсэн чинь миний хажууд зогсож байсан цэвэрхэн царайт пад хийгээд л газар унаад шаварлуу нүүрээ хийчихэв. Тэгээд босоод ирсэн чинь бас алмас болчихов.

Тэгсэн чинь нөгөө хоёр нь тэрнийгээ шоолоод л хөхрөөд байхын. Нөгөө зулзага бүр явж инээгээд байхын. Ёстой бүткүү гарууд байна даа гэж дотроо бодоод байж байсан чинь нөгөө зулзага: шавар дээр халтираад түрж болохгүй байнаа тиймээс хэдүүлээ хуурай газар зогсож байгаад наад олсоор чинь татахуу гэж байна шүү. Тэгсэн нөгөө хоёр нь яг зөв тэгье л гэнэ. Тэгээд нөгөө олсоо машиных нь урдаас бэхлээд нөгөө үзүүрээс нь татахаар болов. Урдаас машины гэрэл тусаад харагдах ч юм алгаа. Нээг хоёрын гуравааа гээд л бид дөрөв хамаг чадлаараа л татаад байлаа. Нөгөө машин нь ч хаазлаад ёнгиноод л орилоод байхын.

Тэр чимээн дунд нэг хүн л ёооёоо гээд байх шиг сонсогдоод. Энэ хавьд ямар юм нь ёоолоод байдаг юм бол гэсэн юм бодоод л татаад байлаа. Сүүлдээ ч бүр тамиргүй болоод ирсэн чинь л хамгийн урд зогсож байсан нөгөө зулзага унаад өгөв. Энэ яачхав гэсэн чинь нөгөө олсоо бүсэлхийгээрээ бүтэн ороочихсон байхад нь бид гурав араас нь татаад байж. Тэгсэн чинь нөгөө хоёр нь шоолоод л хөхрөөд байхын. Гурвын гурван хүн хамаг чадлаараа зэрэг татаад бүсэлхийгээр нь таслаад алчих шахсан байна.

Очоод харсан чинь нөгөө халтар нь царай нь ярвайж нус нулимстайгаа холилдчихсон юм шавар дээр атираад л байхын. Түрүүн даанч их инээгээд байсым гэж бодоод байж байтал нөгөөх чинь босоод яваад өглөө. Нэлээн цаана очоод өмдөө тайлаадхав. Тэгсэн чинь нэг нөхөр араас нь дөхөж очоод яасан андаа зүгээр үү гэсэн чинь цаашаа зайл сда минь би өмдөндөө баачихсан байна. За ёстой бүткүүн байна би оролцохоо байлаа машинаа гаргавал олс тороосоо аваад ирээрэй гээд явлаа шд.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.