• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
зөвлөгөө
18цагаас хойш идэж болох хүнсний бүтээгдэхүүнүүд:

18цагаас хойш идэж болох хүнсний бүтээгдэхүүнүүд:

Олон хүмүүс гоё сайхан бие галбиртай болж, турах нь хэцүү гэж боддог. Үнэндээ биед ашиг тустай болон амттай хүнсний тэнцвэрийг сайн хадгалж чадвал илүүдэл жингээ хасах нь тийм ч хэцүү биш юм. Мөн ихэнх нь хүн турах нэрийдлээр оройн зургаан цагаас хойш хоол идэлгүй, мацаг барих нь элбэг. Тэгвэл дэглэм барихад тань ямар нэгэн сөрөг нөлөөгүй, 18 цагаас хойш идэж болох 12 хүнсийг танилцуулж байна.

Эрдэнэ шиш

Corn | Alimentarium

Хүний биед хэрэгтэйгээс гадна амттай бүтээгдэхүүн. Гэхдээ лаазалсан бус болгосон эрдэнэ шиш байх хэрэгтэй. Хүний биен дэх холестеролыг гадагшлуулдаг өөх тос хуримтлагдахаас сэргийлдэг. Гэхдээ эрдэнэ шишийг үдээс өмнө идэхийг зөвлөдөг ба хэрвээ та хүнд хоол идсэн бол орой нь эрдэнэшишээс өөр ногоо хэрэглэх нь зүйтэй.

Тоор

How to Pick the Best Peaches | SELF

Эслэгээр баялаг энэ жимс нь бодисын солилцоог хурдасгадаг ба биед өөх тос хуримтлагдахаас сэргийлдэг. Дашрамд дурьдахад, эмч нар уг жимсийг өдрийн цагаар идэхийг зөвлөдөггүй аж.

Ногооны нухаш

11 delicious and healthy fruit juice combinations to try | Her World  Singapore

Цаг оройтсон ч гэртээ ногооны нухаш хийж идэх нь ямар ч сөрөг нөлөөгүй, бас таргалуулахгүй. Өөрийн дуртай ногоогоо сонгоно. Мөөг, хаш, хулуу гурав байж болох юм. Амттайгаас гадна маш тэжээллэг хоол болно.

Цоохор майлз

Ямар ч илчлэг агуулдаггүй ногоо. Хоол шингээхэд онцгой үүрэгтэй энэ ногоо оройн хоолонд хамгийн шилдэг сонголт юм.

Манжин

Олон хүн манжингийн амтанд тийм ч дуртай байдаггүй бөгөөд тэр бүр ашиг тусыг нь мэддэггүй. Манжин нь биеийг маш сайн цэвэрлэхээс гадна дархлааны системийг дэмждэг, биеийг энергиэр цэнэглэгч ногоо юм. Хоолны дэглэмийн орцонд яах аргагүй байх ёстой ногоо.

How to Cook Pumpkin (+ Make Puree) - Detoxinista

Хулуу

Энэ улбар шар гоо үзэсгэлэн таны бие галбирыг яавч сүйтгэх ногоо биш. Харин ч маш олон төрлийн амттай хоол хийнгээ жингээ хасч болох юм. Шөл болон нухсан төмс, саладтай сайхан зохицно.

Байцаа

How to Cook Cabbage |20+ Delectable Cabbage recipes | TwoSleevers

Бүх төрлийн байцаа хүний биед хамгийн чухал амин дэмүүд болох B-ийн төрлийн бүх витаминуудыг агуулдаг. Байцаа бол гэдэс цэвэрлэж, жин хасахад шалгарсан ногоо юм. Оройн хоолонд төгс нийцэх бүтээгдэхүүн. Хэдэн ч цагт та байцаа идсэнээр жин нэмэхгүйгээр барахгүй харин ч илүүдэл жингээ хасах болно.

Мөөг

4 health benefits of mushrooms - BBC Good Food

Мөөг нь дангаараа тийм ч их илчлэг агуулдаггүй. Мөн тосонд шарж, хуурснаас буцалгасан нь илүү бага илчлэгтэй байх болно.

Хүрэн манжин

Хүрэн манжин нь хүний биед хэрэгтэй, чухал бүтээгдэхүүний нэгд ордог. Бодисын солилцоог түргэсгэж, илүүдэл жингээс салахад тань туслах шилдэг ногоо төдийгүй эрүүл мэндэд маш их ач тустай. Байнга хэрэглэснээр цусны даралт ихсэх өвчинг мартах болно. Шарж, жигнэж, буцалгаж, түүхийгээр нь ч идсэн болно.

Сагамхай загас

Buy Alaskan True Cod Fillets Online – Pure Food Fish Market

Цагаан загасыг эрүүл мэндийн хүнс гэж үздэг . Хүний биед хамгийн их тустай бүтээгдэхүүний нэгт ордог. Энэ загас нь олон амин дэм болон чухал эх үүсвэрүүдийг агуулдаг. Дархлааны систем болон олон чухал эрхтэн системийг хэвийн ажиллахад нөлөөлдөг үр дүнтэй.

Халбинь загас

Sliced Halibut fish on ice. - Tony's Meats & Market

18 цагаас хойш идэж болох бас нэгэн ашиг тустай загас бөгөөд өөх тосыг задалдаг метионин хэмээх бодис агуулдаг байна.

Киви

Киви бол илүүдэл жингээсээ салахыг хүссэн хэн бүхэнд хэрэгтэй энгийн боловч маш ашиг тустай жимс юм. Их идсэний дараа гэдэс хүнд оргих, өөх шатаахад тустай ба биеийн ус-давсыг тэнцвэржүүлдэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.