сет хямдрал
АмьтдыгАлдагбишАВАРДАГбайгаарай.

АмьтдыгАлдагбишАВАРДАГбайгаарай.

Энэ төвд залуу лам болохоосоо өмнөанчин байжээ.

May be an image of 1 person, animal and outdoors

Нэг өдөр тэр а.л.с.а.н тарваганыхаа арьсыг нь хуулаад н.ү.ц.г.э.н биеийг нь өвсөн дээр чулуудчихаад хэсэг хугацааны дараа эргээд харсан чинь алга болчихсон байсан гэнэ. Ц.у.с.н.ы.х мөрөөр нь явсаар нүхэнд нь очтол хэдэн мөндөл нь ү.х.ч.и.х.сэ.н улаан н.ү.ц.г.э.н эхийнхээ х.ө.хн.ө.өс з.у.л.г.а.а.ж байж.

Цочирдон шокод орсон залуу шөнө дунд арайхийн сэргэж мөндлүүдийг тэвэрсээр гэртээ харьжээ. Ингээд мөнөөх залуу ахин а.н ав хийсэнгүй, буяны мөрийг хө.ө.ж лам болоод гурван жил болж байна хэмээн ярьсныг

Х.я.т.а.д.ы.н сонин дээр бичжээ. Одоо том тарвага болсон мөндлүүд түүнийг хаа яваа газарт нь салахгүй дагадаг гэнэ.

Нэгэн цагт лам ч явсан, хар ч болж үзсэн Содномжаргал гэдэг ахимаг насны эр ерээд оны эхээр харамсалтайгаархорвоогорхисон юм. Тийм сайн амьдралгүй байсан болохоор зуны дэлгэр цагт тарвагаагнаж хүүхдүүдээ тэжээдэг байв. Г.а.й газар дороос, гахай модон дотроос гэдэг. Содномжаргал үдийн халууныг өнгөрөөгөөд тарваганы оройн гараагаар ганц хоёр тарвагаагнаж ирэхээр мордсон байна. Тэнгэр бүрхээд, бороо ч ормоор болж. Зуны адаг сар байсан болохоор манан ч татаж мэдэхээр болжээ. Нэг гэр рүүгээ буцах гэснээ больж, яаж хоосон явах вэ гэж бодоод цааш ганц нэг жалга өнгийн явтал нэг тарвага нүхний аман дээр хэвтэж байсан байна.

May be an image of 1 person and outdoors

Тэгэхээр нь Содномжаргал морио тушиж орхиод ойртон очиж даллаад үзтэл юу юугүй босоод хошгирч гарчээ.
Дахин босч хошгорохгүй нь мэдээж гэж ойлгосон Содномжаргал нүхнийх нь амтай цагаан шанааг нь зэрэгцүүлэн байж байгаад б.у.у.д.с.а.н байна. Онох нь онолоо гээд гүйгээд очтол тарвага нүх рүүгээ ихэнх биеэ хийчихсэн зөвхөн сүүл нь л харагдаж байсан байна. Яаран татах санаатай тонгойтол өнөөх тарваганы сүүл дээш доош болон хөдлөхдөө хүний хэлээр ёолж гарчээ. Учиргүй айсан Содномжаргал тэр чигт нь хаячихаад морь руугаа харайлган очиж мордмогцоо л гэр рүүгээ давхижээ.

Барагцаагаар шогшиж байтал гэнэт нэг явган хүн дайралджээ. Зэвхий саарал орос хувцастай, үзээрийн муухай царайтай, яг л ш.о.р.онгийн оргодол шиг. Тэгээд болоогүй, салбайсан үүргэвч үүрчихсэн байсан байна. Манайх ердөө энэ гүвээний энгэр дээр байгаа. Чи хаа хүрэх вэ гэхэд,

– Манайх ч энэ гүвээний энгэр дээр байгаа гэжээ.

May be an image of 1 person and outdoors

Содномжаргал гайхаад гэр рүүгээ нэг хараад “Манайхаас өөр…” гээд эргээд хартал нөгөө нөхөр нь ул мөргүй алга болсон байжээ.Содномжаргал гэртээ ганцаараа үлдсэн байна. Гэтэл эхнэр, хүүхдүүд нь саахалтынхаас эргэж ирэхэд Содномжаргал дүүрэн галтай байсан зуухаа тэвэрч унаад өрөөсөн талынхаа махыг болтол шарагдаж н.а.с б.а.р.с.а.н байжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!