Цаг үеийн
Эдгээр сайтыг ашигладаг бол яг одоо “нууц үгээ соль”

Эдгээр сайтыг ашигладаг бол яг одоо “нууц үгээ соль”

Hotmail, Yahoo Mail, Gmail, Mail.ru зэрэг сайтуудыг ашигладаг бол нэн даруй “нууц үгээ соль” гэж зөвлөмөөр байна. Учир нь эдгээр сайтуудын хэрэглэгчдийн мэдээллийг хакерууд хулгайлж, интернетэд байршуулдаг болохыг Hold Security байгууллагын Мэдээллийн аюулгүй байдлын шинжээч Alex Holden рейтерс агентлагт өгсөн ярилцлагадаа дурьджээ.

Одоогоор 272.3 сая интернет хэрэглэгчийн хувийн мэдээ, мэдээлэл алдагдаад байгаа аж. Тэдний ихэнх нь mail.ru сайтын хэрэглэгчид байгааг албаныхан хэлж байна. Харин Yahoo Mail 15 хувь нь, Hotmail 12 хувь нь, Gmail 9 хувь эзэлж байна. Эдгээр хэрэглэгчдийн хувийн мэдээлэл дунд банкны нэвтрэх нэр, нууц үг хүртэл байгаа юм.

Тиймээс Alex Holden “нэн даруй нууц үгээ соль. Нууц үгээ солих нь таныг эрсдлээс хамгаалах болно” гэж зөвлөжээ гэж IFLsсience мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!