• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
арьс арчилгаа
D,C витамины хэмжээ ихэсвэл хүний  БиедӨвчлөлҮүсгэдэг.

D,C витамины хэмжээ ихэсвэл хүний БиедӨвчлөлҮүсгэдэг.

Манай улсын х.а.л.д.ва.р.ы.н нөхцөл байдал хүндэрч байна. Тиймээс Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар 15 хоногийн хатуу хөлхорио тогтоохоор шийдвэрлэсэн. Мөн ЭМЯ-наас иргэдийг дархлаагаа дэмжиж витамин D,C-г тохируулан хэрэглэж, шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэхийг зөвлөж буй юм.

Гэтэл иргэд витамин D,C-г ихээр хэрэглэж байна. Тиймээс витамин D,C зохист хэрэглээний талаар Улсын хоёрдугаар төв э.м.н.э.л.г.и.й.н Амбулаторийн эрхлэгч Б.Гантулгаас тодрууллаа.Иргэд дархлаагаа дэмжихийн тулд витамин D,C ихээр хэрэглэж байна. Ямар хэмжээгээр хэрэглэх ёстой вэ?

Витамин D,C хоёул хүний биед маш их хэрэгтэй. Тухайлбал, Витамин С дархлалын системийг дэмжих, эд эсийн нөхөн төлжилт биеийн өсөлт, хөгжилтөд маш их нөлөөтэй. Ихэнх төрлийн витамин хүний наснаас хамаарч биед тодорхой хэмжээгээр үүсч байдаг. Мөн хоол тэжээл болон байгалиас хүн хэрэгтэй витаминаа нөхөн хангаж байдаг. Насанд хүрсэн хүний өдрийн витамин С-ийн хэрэгцээ 40 мг байна.

Гэхдээ ихэнх хүмүүс энэ стандартыг барьж чаддаггүй. Витамины хэвийн хэмжээ, илүүдэл, дутагдлыг маш сайн мэддэг байх чухал юм. Хэрэв таны дархлаа муудаж, өвчлөмтгий болж ядарч сульдаж байгаа бол тодорхой хэмжээнд витамин дутагдаж байгааг үгүйсгэхгүй.

Гэхдээ үүнийг лабораторийн болон эмнэлзүйн шинж тэмдгээр хэмжих ёстой. Мэргэжлийн эмч, лабораторийн шинжилгээ үндэслэн ямар витамин хэрэглэхийг нь зөвлөнө. Харин к.о.р.о.н.а.в.и.р.у.с.и.й.н х.а.л.д.в.а.р.ы.н энэ үед Витамин С стандарт тунгаа хоёр дахин нэмэгдүүлж хэрэглэж болно.

C-1000 + D-4000 (90 tablets) - Vitaking

Витамин D ямар үүрэгтэй вэ?-Витамин D –ийн гол үүрэг нь кальци, фосфор, магни гэх мэт хүний биед маш чухал эрдэс бодисуудыг хэвийн хэмжээтэй байлгах, гэдсээр шимэгдэхийг зохицуулдаг. Насанд хүрсэн хүний ц.у.с.а.н.д 20-40 нг/мл хэмжээтэй байх нь хэвийн үзүүлэлт юм.

Витамин Д тодорхой хэмжээгээр алдагдсанаар дархлаа буурдаг. Гэхдээ витамины хэмжээ ихэсвэл өвчлөл үүсгэдэг. Тиймээс лабораторийн шинжилгээгээр витамин нь хэвийн хэмжээнд байгаа эсэхийг тогтоож байж хэрэглэх нь зүйтэй. Мөн э.м.ч.и.й.н заавраар нь зөв тунгаар нь хэрэглэж сурах хэрэгтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.