Цаг үеийн
Аавдаа очих гээд хүү бид хоёр сэтгэл догдлон нисч яваач, ижил дасал болсон ижий аавааyйлаад үлдэхийг хараад сэтгэлXөндүүрхэн явнаа

Аавдаа очих гээд хүү бид хоёр сэтгэл догдлон нисч яваач, ижил дасал болсон ижий аавааyйлаад үлдэхийг хараад сэтгэлXөндүүрхэн явнаа

Хориод жил гадаадад амьдарсан надад арван сар М.о.нголдоо байна гэдэг олдошгүй ховор нандин тохиол билээ. Өнгөрсөн хавар бие маань нилээн чилээрхээд зуны дэлгэр цагт нутгаа зорьж ирэхдээ ингэж удна чинээ санасангүй. Цартахлаас улбаатай нөхцөл байдлыг хүмүүс янз бүрээр л хүлээж авч байгаа байх.

Аливаа зүйлд хүний харах өнцөг чухал байдагчлан эерэгээр харвал сайн зүйлс бишгүйдээ байх шиг. Айлын ганц охин би өвөө эмээгийнхээ амин эрдэнэ болсон ганц хүүтэй. К.о.р.о.н.о.гийн “ачаар” хүү бид хоёр ааваасаа хол өвөө эмэгтэйгээ бишгүйдээ л их “булагналаа”, одоо харин харих цаг минь болжээ!Аавдаа очих гээд хүү бид хоёр сэтгэл догдлон нисч яваач, ижил дасал болсон ижий ааваауйлаад үлдэхийг хараад сэтгэлхөндүүрхэн явнаа.

Эх орон, эх нутаг, элгэн олон минь их л ээлтэй сайхан байлаа даа, түмэнтээ талархнам! Айгаадбайсан к.о.р.о.н.о.гоо хүртэл ардаа хийчихээд, аятайхан сайхан ориг д.а.рхлаатай болчихоод харьж явдаг шүү нөгөө Эрка чинь .За тэгээд хайртай м.о.нгол түмэн минь эргээд ирэхэд энхамгалантай, буцаад ирэхэд буман жаргалантай, нар шиг гэрэлтээд, сар шиг гийгээд сууж байдаг юм шүү!

Сэтгэлийг нь хураахад бие нь хаа холдох вэ гэдэг шиг миний сэтгэл зүрх үргэлж м.о.нголдоо байдгийг та бүхэн минь хэдийнээ мэдэх буйзаа! Сайхаан сайхан сайхан

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!