• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
зөвлөгөө
ЭМЭГТЭЙ ХҮНД ГАЙЗОВЛОН АВЧИРДАГ ЗҮЙЛ БОЛ… ЗААВАЛ УНШААРАЙ

ЭМЭГТЭЙ ХҮНД ГАЙЗОВЛОН АВЧИРДАГ ЗҮЙЛ БОЛ… ЗААВАЛ УНШААРАЙ

Эр хүний сүнс бүсэндээ, сүлд нь малгайдаа явдаг болохоор хүний хуучин зүйл тэргүүндээ бүү хүргэ гэдэг хуучны үг байдаг. Харин эмэгтэй хүн бүс үгүй болохоор бүсгүй гэдэг байсан бөгөөд сүлд, сүнс нь 2 чихэнд нь байдаг гэнэ.

Бүсгүй хүнийг 16 нас хүрэхээр чөтгөрхоргоож эхэлдэг гэж ярьдаг. Тийнхүү эмэгтэй хүн ээмэг зүүж чөтгөрийг хөөдөг болсон ч хамаг гайзовлон, муу муухай нь ээмгэнд нь шингэг гэж чөтгөр хараасан гэдэг.

Тиймээс эмэгтэй хүний зүүсэн ээмэг, тэр тусмаа үнэт металл энерги их хадгалдаг учраас зүүж буй хүнийхээ бүх гайзовлон,сөрөгэнергийг шингээдэг. Хэрэв ээмгээ гээчихвэлзовлон ариллаа гээд араас нь харамсдаггүй, бас дахиж хос болголгүй хайлуулаад өөр зүйл хийдэг байжээ.

М.о.н.г.о.л.чууд хүний алтан ээмэг олбол муу муухайгаа гадагшлуулдаг, мууг нь арилах болтугай гэж домнож авдаг. Мөн балчир охиндоо өөрийнхөө зүүж байсан хуучин ээмгийг зүүлгэдэггүй. Хэрвээ их үнэтэй ээмэг бол хэлбэр дүрсийг нь өөрчилж зүүлгэдэг байсан.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.