• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
сонин хачин
Хайртай эхнэр нь түүнд хоёр сайхан охин төрүүлж өгөн хэмжээлшгүй жаргал бэлэглэсэн ч дэндүү их харамсал гунигт автуулан түүний хоёр эрдэнийг ч бас буцаагаад авчихсан.

Хайртай эхнэр нь түүнд хоёр сайхан охин төрүүлж өгөн хэмжээлшгүй жаргал бэлэглэсэн ч дэндүү их харамсал гунигт автуулан түүний хоёр эрдэнийг ч бас буцаагаад авчихсан.

Түүний амьдрал элэг бүтэн эхлэл болон одоо гэж хуваагдах болоод нилээдгүй хугацаа өнгөрч байгаа билээ.Түүний уран бүтээлийн тухай өгүүлвэл дуусашгүй олон амжилт бүтээлээр дүүрэн өрнөх тийм л алдартай уран бүтээлч..

Хосууд анх 1973 онд оюутны урлагийн үзлэгт оролцож тайзан дээр бие биенээ харж танилцан дотноссож байжээ. Түүнийгээ би ханиа болгохдоо: Чамайгаа би баян ч байсанядуу ч байсанэрүүл ч байсан ө.в.ч.т.э.й ч байсан насан туршдаа хайрлаж явах болно гэж амлаж билээ. Одоо тэр тэнгэрт байгаа.

Хамгийн гол нь би түүндээ амласан ҮГЭНДЭЭ ХҮРСЭНдээ сэтгэл дүүрэн явдагдаа гэж санаа алдан ярих нь жинхэнэ эр хүн өөрийн эмэгтэйг хэрхэн сэтгэл дүүрэн хайраар дутаахгүй амьдруулдагийн тод жишээ байна даа гэж бахархан бодож сууна.

Тэд 40 жил хамтдаа дуулж хамтдаа жаргаж явахдаа гэр бүлийн ” БИД” хамтлаг байгуулан дөрвөн биенээсээ хоромхон ч холдоогүй юм.Ингээд бодохоор Болдбаатар ах маань хожим бүгд өөрийг нь орхихыг зөн совингоорооо мэдэрч байсан мэт өөрийнхөө гурван сайхан бүсгүйг үргэлж дэргэдээ хамгаалж байсан мэт…

Хайртай эхнэр нь түүнд хоёр сайхан охин төрүүлж өгөн хэмжээлшгүй жаргал бэлэглэсэн ч дэндүү их харамсал гунигт автуулан түүний хоёр эрдэнийг ч бас буцаагаад авчихсан.

Энэ л он жилүүдэд Болдбаатар ахын амьдралд сөхрөхгүй байхын аргагүй үеүдэд сөхрөөгүй шалтгаан нь түүний хайртай охидууд аавдаа зээ хөвгүүдийг үлдээгээд одсон нь байсан юм.Одоо тэд өвөөгөө өргөөд аваад явахаар том эрчүүд болсон.

Болдбаатар дуучин маань хайртай хань Сувддаа зориулан дуулсан дууг орууллаа. Эрүүл энх урт удаан жаргалтай амьдраарай

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.