сонин хачин
Үрээсээ хагацсан хөөрхий эмэгтэйXорихоос захидал бичжээ. Нулимсанд халтартаж…..

Үрээсээ хагацсан хөөрхий эмэгтэйXорихоос захидал бичжээ. Нулимсанд халтартаж…..

Үрээсээ хагацсан хөөрхий эмэгтэйXорихоос захидал бичжээ. Нулимсандхалтартаж, дарайсан тэрхүү захидалд “Энхрий үрийг минь өөр бусдад өргүүлсэн байж болзошгүй сураг дууллаа. Нэг ой гарантай нялх үрийг минь хадмууд асарч халамжилна хэмээн авч үлдсэн. Гэхдээ намайг хорихтбайх хугацаанд нэг ч удаа авчирч уулзуулаагүй. Бүр хүүхдийнхээ тухай асуух ч боломж олгодоггүй.

Харин хүүхдийнхээ сургийг жил гаран сонсоогүй, бодол санаандаа сайн л байгаа даа үр минь хэмээн бодож бэтгэрчшаналж явсан эмэгтэйн чихэнд хэн нэгэн хүүхдийг чинь бусдад өргүүлсэн хэмээн шивнэчихжээ. Хүүхдийн баяраар ч зургийг нь өгөөгүй гэнэ. Элэг зүрх минь эмтэрч байна. Үрийн минь сургийг гаргаж өгнө үү” хэмээн дурдаад ХЭҮК-т хаягласан байжээ. Захидлын мөрөөр ХЭҮК-ынхон даруй ажлын хэсэг байгуулж, тал тал тийшээ хуваагдан явж, эрэл сурал болсны хүчинд бяцхан охины сургийг Увс аймгийн алслагдсан сумаас гаргажээ.

Хүүхэд үрчлүүлэхэд тодорхойхууль, журамтай. Харин тэрхүү хууль, дүрмийн хаагуур нь тойроод хүүхдийг өргүүлчихэв. Адаглаадхуульд зааснаар нэн түрүүнд хүүхдийн ээжээс зөвшөөрөл авах ёстой байв. Учир нь тухайн эмэгтэй эрхээ хязгаарлуулсан болохоос биш ээж байх эрхээ хасуулаагүй. ХЭҮК-оос цагдаагийнбайгууллагад ханджээ. Улмаар холбогдох байгууллагуудхорихт байгаа эмэгтэйн нөхөр болон хадам ээжийг нь дуудажмэдүүлэг авсан гэнэ. Үрчлэгдсэн охины аав орон нутаг уул уурхайн салбарт ажилладаг бөгөөд хүүхэддээ анхаарал халамж тавьдаггүй, үл тоодог нэгэн гэнэ.

Түүний ээж хүүхдийг жил гаруйн хугацаанд харж, асраад залхсан уу, ашиг хонжоо олъё гэж бодсон уу, ямартай ч бусдад өргүүлж орхижээ. Ингэхдээ нууцаар, охины ээжид мэдэгдэлгүй хүнд үрчлүүлчихэв. Одоо охин хоёр ой таван сартай. Халуун сүүнээсээ гарч амжаагүй шахам байхдаа ээжээсээ салж, эмээ дээрээ үлдсэн гэдэг. Харин эмээ халамжилж, хайрлахын оронд бэтгэрсэн дээр нь бүр мөсөн ээжээс нь салгахаар шийдэж дээрх алхмыг хийсэн гэнэ.

Эмээд бэрдээ өширхөж, гомдох шалтгаан бий. Учир нь бэр нь хүүг зодожтанхайрсан. Тиймээс тэд гомдолгаргаж цагдаадуудаад, улмаар эл хэрэг шүүхэдшилжсэн юм байна. Ингээд бэр нь гурван жилийн ялсонсож, хорихрууачигджээ. Салсан хос хоёр хүүхэдтэйгээ элэг бүтэн сайхан л амьдарч байж. Даанч хар хорын үг хосын дунд шургаж, улмаар маргаж, мэтгэлцсээр эцэстээ эхнэр нь нөхрөө хөнгөнгэмтээж, өөрөөхоригджээ. Гэхдээ “Баяраа өөрөө унасан юм билээ” гэдэг шиг нөхөр нь эхнэртээ байнга гархүрдэг байсан гэх.

Хоригдолбүсгүй хоёр хүүхдийнхээ багыг нь хадамдаа, томыгоо ээждээ үлдээжээ. Хадам ээж бэрийгээ ялэдэлж байх хугацаанд зөвшөөрлийг нь авах нь бүү хэл, асууж мэдэгдэлгүй охиныг нь бусдад үрчлүүлчихэв. Харин хүүхдийнхээ сургийг жил гаран сонсоогүй, бодол санаандаа сайн л байгаа даа үр минь хэмээн бодож бэтгэрч шаналж явсан эмэгтэйн чихэнд хэн нэгэн нь хүүхдийг чинь бусдад өргүүлсэн хэмээн шивнэчихжээ.

Ийнхүү хүүхдээ бусдад үрчлүүлснийг дуулсан эмэгтэй шоронгийнхаранхуй өрөөнд уйлжсуухдаа хүний эрхийн байгууллагад захидал бичих санаа төрсөн гэдэг. Ийнхүү шоронгийнхүйтэн өрөөнөөс бичсэн нулимстайзахидлыг хорих407 ангийн удирдлага хаягласан газарт луу нь шуурхай илгээсэн байна. Энэ дагуу тухайн газарт ХЭҮК-ынхон ажиллаж, охиныг олжээ. Улмаар хүүхдийг ашиг олох зорилгоор үрчлүүлсэн, эсэхийг шалгуулахаар цагдаагийнбайгууллагад ханджээ. Өдгөө хэргийгцагдаагийн байгууллага шалгаж буй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!