• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
зөвлөгөө
Бурхан аавынхаа баруун өвдгөнд сэтгэлээрээ мөргөж Буурал орчлонд төрүүлж өсгөсөн ачлалд нь мэхийж….

Бурхан аавынхаа баруун өвдгөнд сэтгэлээрээ мөргөж Буурал орчлонд төрүүлж өсгөсөн ачлалд нь мэхийж….

ХАЙРТАЙ БҮХЭНДЭЭ ТАЛАРХЪЯ!  Нартад мэндэлсэн өдрөө бахдан дээдэлж Надад заяасан бүхэндээ талархан мэхийе Намайгаа л гэсэн эжий аавдаа сүслэнзалбирч Нас буяны дээдийг аминчлан байж ерөөе! Бурхан аавынхаа баруун өвдгөнд сэтгэлээрээ мөргөж Буурал орчлонд төрүүлж өсгөсөн ачлалд нь мэхийж

Бундан зүрхэнд нь элбэрэл хайраа дээдлэн өргөюү Буман үеэрээ бүтэн явахын буяныг хурайлюу! Тэнгэр ээжийнхээ зүүн өвдгөнд зүрхээрээ мөргөж Тэнүүн орчлонд тэвэрч өсгөсөн хайранд нь уясаж Тэнхээ чадлыг нь тэнгэрт тултал магтан дуулюу Тэгш заяандаа тааваараа жаргахын эрчийг уухайлюу!

Хайраа надад харамгүй илгээдэг түмэндээ талархъя Хажууд минь түшиж хайраар бялхаагч ханьдаа талархъя Хамаг сэтгэлийн минь гэгээ болсон хүүдээ талархъя Хатан зүрхний минь уяа болсон эх нутагтаа талархъя!

Харж намайг хамгаалж явдаг тэнгэртээ талархъя Хайрлаж намайг түшиж явдаг ахан дүүстээ талархъя Хатан дэлхийг хайрандаа өлгийдсөн эмгэддээ талархъя Хаан заяандаа дэлхийг эзэгнэсэн өвгөддөө талархъя!  Б. Эрдэнэтуяа 2021.5.4

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.