• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
сонин хачин
“ХАДАМ ЭЭЖИД БИДНИЙ АМЬДРАЛД ОРОЛЦОХГҮЙ СЭДЭВ ГЭЖ БАЙГААГҮЙ…“

“ХАДАМ ЭЭЖИД БИДНИЙ АМЬДРАЛД ОРОЛЦОХГҮЙ СЭДЭВ ГЭЖ БАЙГААГҮЙ…“

Ирээдүйн манай БЭР сайн бэлтгэгдэж байгаа биз худууд минь. Бид чадахаараа ХҮРГЭНИЙГ тань бэлдээд л байгаа шүү. Хүүтэй хүн бүр уншаад үзээрэй… Ээжүүд бид ЭР ХҮН-ийг төрүүлж, халамжилж чадахаас ЭР ХҮН болгож хүмүүжүүлж өсгөж чаддаггүй юм билээ. Бид хэт зөөлөндөөд эсвэл хэт нялуурчихдаг. Ээжийнхээ үгнээс гардаггүй эрх хүү байлгачих гээд эхнэртэй нь түр тар хийж амьдралыг нь баллачих гээд байдаг юм. Иймдээ ч дэлхий дээр маш олон ээжийн жаалууд өсч өндийжээ. Үүнийг би хүүгээ сургуульд өгчихөөд ангийнхаа охинд дурлаад гэхэд нь анзаарсан.

Надад шууд хүүгээ харамлах мэдрэмж төрсөн. Би юутай аймар ээж вэ! Би хүүгээ баллах нь гээд өөртөө анхаарч эхэлсэн. Асуусан, уншсан, судалсан. Хуучин хөвгүүд нь ааваасаа сурч, охид нь ээжээсээ сурч өсдөг байв. Одоо аавгүй ээжгүй амьдрал хэвийн болж, охид нь эр хүн шиг, хөвгүүд нь охин шиг болцгоочихсон. Бид хэт даяаршаад эрчүүд нь ажил гэж явсаар ар гэрээ умартаж, нэг дэхь, хоёр дахь бүр гурав дахь амьдрал зэрэг эхлүүлж яваа нь бараг хэвийн болж. Тэр хэрээрээ эцэггүй хүүхдүүд олширсоор. Аавын үг алт гэдэг шиг аавын үүрэг уг нь их чухал.Гэтэл бараг аавгүй амьдрал илүү болчихсон. Ийм аавтай байснаас байгаагүй нь дээр гэдэг нь олон. Миний хувьд тийм бодолтой байлаа. Аав нь засаршгүй явдалтай хүн.

Би залхаадсалсан. Гэтэл тэр аав тэнгэрээс унаагүй эхийн умайгаас төрсөн. Тэрнийг өсгөсөн эх нь цаана нь бий. Тэр эх эр хүн шиг эр хүн өсгөөгүй учраас энд нэг хүүхэд өнчин хоцорч байнаа гэсэн үг. Аймар биз. Нөхөр маань бас эцэггүй өссөн юм. Бүх юмаа ээжээсээ асуудаг ээж, ээж гэдэг ёстой л ээжийн жаал байсан. Хадам ээжид бидний амьдралд оролцохгүй сэдэв гэж байгаагүй.

Ямар ч асуудал гарсан ээждээ хэлчихнэ, ээж нь надруу ярина. Нэг ийм амьдрал. Тэвчишгүй шүү дээ. Гэтэл хүүгээ би яг тэр ээж шиг өсгөхөө шахаж. Би яахаа мэдэхгүй байсан. Хүү маань бүх юмаа надаас асуудаг болсныг нь, охинд дурлаад тэрэнд хэлж өгч болох уу тэр тоохгүй бол яана би гологдох болов уу гэх мэт өөртөө итгэлгүй байдал. Би эмэгтэй хүний талаас л бодоод байсан. Хүүдээ хэлээд үз үгүй гэвэл тэгээд орхичих өөр охин олдноо л гэлээ. Гэтэл яг миний яриаг дараа нь сонссон ажлын газрын ах маань “наад охиноо сайн найраад ав өөрийн болгохын тулд жаахан зоригтой дайчин сэргэлэн бай” гээд хэлчихгүй яасан юм гэлээ.

Нээрээ би яагаад тэгж хэлээгүй юм бол? Эмэгтэйчүүд бид тэмцэгч дaйчин эрчүүдэд дуртай мөртлөө яахаараа хөвгүүдээ тэмцэгч бай дaйчин бай гэж хэлж чадахгүй “нялуураад” байнаа. Хүний хоёр, гурав дахь болох хүсэлгүй байж яахаараа өөр охин олддог гэж хэлж чадав аа! Би бүр арай биш байна гэдгээ мэдсэн. Тэгээд ажил дээрээ хүүгээ авчирдаг боллоо. Хичээлээ тараад ир тусла гэхээр дуртай дургүй эхэндээ ирдэг байлаа. Тэгээд ажлын газрын хэдэн эрчүүдийнхээ дунд суулгачихсан. Дараа нь манай хүү өөрөө ирдэг болсон. Ачигч залуучуудтай инээлдээд сууна. Нүдэн дээр өөр болсоон.

Юм л болвол ээжээ, ээжээ гэдэг хүү чинь тэгэхээ больчихдог байна. Жаахан цалингаараа таалагддаг охиноо болзоонд уриад цуг кино үзчихэж. Тэрийг нь дараа нь мэдлээ. Хос зургаа фейсбүүктээ хийчихэж. Охиныг нь ч харлаа. Орой ирэхэд хоолоо хийгээд идчихсэн надад хоол үлдээчихсэн. Ингээд бодохоор яалтчгүй аав эр хүний хандлага дутагддаг юм байна лээ. Аавтай нь уулзуулж чадахгүй ч олон эрчүүдийн дунд ажиллуулсан маань оносон гэж бодоод байдаг юмаа. Зөв бурууг цаг хугацаа л хэлэх байх. Би бол өөртөө анализ хийсээн. Хүүгийннхээ сонголтыг заах биш санал нийлэх их чухлыг мэдэрсэн.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.