• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
сонин хачин
Бaaрнaaс хуримын бөгжтэй түрүүвч ХУЛГАЙЛСАН орон гэргүй хүүд аз тохиож …

Бaaрнaaс хуримын бөгжтэй түрүүвч ХУЛГАЙЛСАН орон гэргүй хүүд аз тохиож …

CBS News –д мэдээлснээр Хойд Каролина мужийн “Jimmy’s at Red Dogs” баарны эзэн Жимми Гиллису нь нийгмийн хариуцлагатай нэгэн гэнэ. Тус баар нь буяныXандивын үйл ажиллагаа байнга зохион байгуулдаг. Оны өмнө бага орлоготой гэр бүлийн хүүхдүүдэд зориулан дугуй бэлэглэх арга хэмжээг амжилттай зохион байгуулжээ.

Сарын өмнө Жимми лүү нэгэн үйлчлүүлэгч эмэгтэй утасдаж бааранд нь хуримын бөгжөө хийсэн түрүүвчээ алга болсон гэж хэлжээ. -Тэр эмэгтэй хуримын бөгжөө алдсандаа маш их харамсаж гашуудаж байсан тул би заавал олж өгөхөөр шийдсэн- Бaaрны эзэн гурван яг сууж гадна дотны камерийн бичлэгээ маш няхуур намбай үзжээ. Эцэст нь үр дүн гарсан байна. Эмэгтэй түрүүвчэ баарны гаднах сандалд орхисныг өсвөр насны нэгэн хүү авч байгаа нь камерт бичигджээ.

Бичлэгт түрүүвч авсан залуугийн нүүр царай харагдсангүй гэнэ. Удалгүй бичлэгт гарсан хүү болох 17 настай Риверс Пратерс өөрөө бaaранд ирж хийсэн хэргээ хүлээж түрүүвчийг далай руу шидэж орхисон гэдгээ хэлжээ. Байдал мухардалд орсон ч баарны эзэн бууж өгсөнгүй агаад усан шумбагчид хөлсөлж далай руу шидэгдсэн түрүүвчийг хайлгажээ. Шумбагчид түрүүвчийг нь олсон байна.


Үйлчлүүлэгч эмэгтэйд бөгжтэй түрүүвчийг нь өгсөний дараа хулгайXийсэн хүүтэй “учраа” олжээ. Гэхдээ түүнийг ц.а.гдаад барьж өгөөгүй байна. Хүү орон гэргүй тэнэмэл нэгэн байжээ.

-Тэрээр хотын ойролцоох ойд орогнодог. Бас хоёр өдөр юу ч идээгүй байсан. Гадна байдал нь л тусламж хэрэгтэй гэдгийг шууд харуулсан- Бaaрны эзэн огтхон ч эргэлзээгүйгээр орон гэргүй хүүг гэртээ аваачжээ. Одоо тэрээр бaaрны эзний эхнэр, хоёр хүүхдийх нь хамт эвтэй амьдарч байна. Мөн хүүд насанд нь таарсан ажил олж өгсөн гэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.