• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
зөвлөгөө
Хүүхдээ аз жаргалаар дүүрэн өсгөхийн тулд аав, ээжийн яг одооноос анхаарах 9 зүйл

Хүүхдээ аз жаргалаар дүүрэн өсгөхийн тулд аав, ээжийн яг одооноос анхаарах 9 зүйл

1.Хүүхэд санаатай, санаандгүй алдаа хийсэн ямар ч үед ЯАРАН гар далайж хашхиралгүй шалтгааныг нь сонсон яагаад буруу болохыг нь тайлбарлаж харилцан ойлголцож сурах.

2.Хүүхдэдээ амлалт өгчихөөд биелүүлж чадаагүй үедээ ЯАРАН шалтаг хэлж өөрийгөө өмгөөлөлгүй үнэн шалтгаанаа ойлгуулж уучлалт гуйх.


3.Үгүй гэж татгалзсан зүйлийг тань хэчнээн чарлаж нэхсэн ч ЯАРАН бууж өгөлгүй тууштай үгүй байх.

4.Хэчнээн уурлаж бухимдаж хоорондоомаргалдмаар байсан ч хүүхдийнхээ дэргэд ЯАРАН муудалцалгүйхором тэвчих.

5.Хүүхэд ямар нэг зүйлийг өөрөө хийж учрыг нь олох гээд удаан мунгинасан ч ЯАРАН урдуур нь оролгүй хүлээцтэй хандах.


6.Гадны уур бухимдлаа гэртээ авч орохгүйн тулд ЯАРАН хаалгаа таталгүй гүнзгий амьсгаа авч, таныг хүлээх үрсээ төсөөлөөд инээмсэглэн ороорой.

7.Тан руу хандан ярьж байх үед нь ЯАРАН таслалгүй дуустал нь сайн дэмжин сонсож өгөөрэй.

8.Хөршийн мундаг хүүтэй жишиж адилхан болгох гэж ЯАРАН шийдэлгүй, хүлээцтэйгээр өөрийгөө олоход нь т.у.слаарай.

9.Хүүхдийнхээ дэргэд, гэр бүлтэйгээ байхдаа утсаа бага оролдоорой. Түүний оронд хүүхэдтэйгээ ярилцаарай.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.