• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
Цаг үеийн
“Тэнэж яваад xaлдвар авлаа гэж yyрлан, над руу ариутгах бодис цацаад байна”

“Тэнэж яваад xaлдвар авлаа гэж yyрлан, над руу ариутгах бодис цацаад байна”

Дэлхий даяар цар тахал тархсан эхэн үед европын орнуудад Ази хүмүүсийг ялгаварлан гадуурхаж, тэнд амьдардаг м.о.нголчуудад хийх ажил олдохгүй байгаа талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр явсан. Тэгэхэд хүмүүс М.о.нголчуудаа өрөвдөж, “Азиуд к.о.р.онавирус биш” гэх давлагаанд нэгдээд байсан. Ердөө жил гаруйн өмнө шүү дээ…Гэтэл дотоододXалдвар бүртгэгдэж, хүн бүхэн дэргэдэх хүнээ вирус хэмээн харах хандлага ажиглагдав.

Нөгөөх дэлхий даяар тархсан м.о.нголчуудаа өмгөөлж асан ард түмэн хажуудхаа хүртэл “ха.рдаж” эхлэх нь тэр. Ха.лдвартай нь батлагдан эмнэлэгтэмчлүүлж буй ээжийн хоёр хүү 14 хоног тусгаарлагдаад, олон удаагийн шинжилгээний дараа х.а.лдваргүй нь батлагдаж гэртээ иртэл байрны оршин суугчид нь эсэргүүцэж, гэрт нь оруулаагүй тохиолдол гарч байсан…

М.о.нголчууд к.о.р.онавирусын цартахалтай нүүр тулаад багагүй хугацааг өнгөрүүллээ. Бид в.и.русийн талаар тодорхой ойлголттой болсон л баймаар. Гэтэл үгүй аж.Баянзүрх дүүрэг таныг сонсож байна Call center 1900-1063 шууд утас ажиллуулж иргэдээ сонсож, эрүүлмэндийн зөвлөгөө үйлчилгээ үзүүлж буй. Энэхүү утсанд хэдхэн өдрийн өмнө нэгэн дуудлага ирэв. 20 гаруйхан насны охин холбогдлоо. Тэрбээр “Миний шинжилгээний хариу батлагдаж, эерэг гарсан.

Энэ талаараа мэдээд гэрийнхэндээ хэлтэл гадуур тэнэж яваад халдвар аваад ирлээ хэмээн уурлаж, над руу ариутгах бодис цацаад байна. Манайх есөн давхарт байдаг. Би ам.иа хо.рлоно” хэмээн уйлан ярьсан. Дүүргийн онцгойкомиссын зүгээс шуурхай ажиллаж, охиныг эмнэлэгт хэвтүүлсэн, аварсан. Охин ха.л.двар аваагүй байхдаа гэр бүлдээ хэн байсан бэ, халдваравсныхаа дараа хэн болов гэдгийг шүүхээсөмнө түүнд Үндсэн хуулиаролгогдсон язгуур эрх ашиг нь зөрчигдөж байгаад л асуудал байна. Халдваравснаараа бусдад гадуурхагдаад, үүнийгээ дотроо тээсээр ам.иа хор.лох замыг сонгоод энэ хорвоогоос явсан тохиолдол гарсан байхыг ч үгүйсгэх аргагүй…

Халдваравсан иргэдийн ялгаварлан гадуурхах нь өөрөө xалдварыг нуух эрсдэлийг бий болгож байна. Шинэ оны өмнө иргэд “Өдөрт зуу зуугаараа л xaлдвар авлаа гэх юм. Миний танилууд дунд к.о.р.о.навирусийн х.а.лдвар авсан хүн байна уу” гэх постыг түгээлт хийх давлагаа дэгдсэн. Магадгүй энэхүү постыг түгээсэн зарим хүн өөрөө халдвар аваад эдгэрсэн байхыг үгүйсгэхгүй. Учир нь, ялгаварлан хадууралтад өртөхгүй гэсэндээ хүмүүс халдвар авснаа нуух тохиолдол их.Өвөл, ойрын хавьтал болж буудалд тусгаарлагдан энэхүү явдлыг биеэр туулсан хүний хувьд хамгийн түрүүнд өөрт тохиолдож буй зүйлээ хэнд хэлэх вэ гэхээсээ өмнө хэнд хэлэхгүй вэ гэх бодол л толгойд эргэлдэж байсан.

Хэчнээн халдвар аваагүй нь батлагдсан ч тус.гаарлалтын дараа хэн надтай хэрхэн харьцахыг урьдчилж бодсон юм. Бас “Т.усгаарлалтад байх хугацаанд нэг танил маань залгаад “Наана чинь гадагшаа янз бүрийн зүйл ярьж болохгүй гэж хэлдэг юм байна уу” хэмээн асууж байсан. Тухайн үед тийм зүйл байхгүй гэдгийг биеэр мэдэрсэн учраас хүмүүсийн толгойд х.а.лдварын хор нөлөөнөөс илүү ялгаварлан гадуурхалт гэх “тaхал” илүү том байр суурийг эзэлж байгааг ойлгосон билээ.

Саяхан, Баянзүрх дүүргийн Засагдарга Н.Баярмөнх халдваравч, эмчлүүлжбайгаа талаараа лайв хийж ярьсан. Тэрбээр хэлэхдээ, “К.о.р.о.навирусынхалдвар авч батлагдсан тохиолдлын мэдээллийг нууцлах биш ил гаргах хэрэгтэй” хэмээн хэлж байв. Одоогийн нөхцөл байдалд мэдээллээ нууцлах нь халдвар тархах эрсдэлийг үүсгэж байгааг тэрбээр хэлсэн хэрэг. Өдөр бүр 1000-аас буухгүй шинэ тохиолдол бүртгэгдэж байхад хөл хорионы дэглэмийг сулруулах шийдвэр Засгийнгазраас гаргасан. Ийм үед х.а.л.двар хаана гарсан мэдээллийг иргэдэд өгч байж л халдвараас хамгаалагдах нөхцөл байдал бий болох нь тодорхой билээ.Нэгэн иргэн х.а.л.д.вар авсан талаараа мэдэж, шинжилгээ өгчээ.

Ингээд батлагдаадэмнэлэг рүү явахдаа “Шинжилгээний хариу батлагдаад, э.м.нэлэг явлаа. Та бүхэн халдвархамгааллын дэглэмээ баримтлан лифтний товч, хаалганы бариул зэргээ бээлийтэй гараар бариарай” хэмээн бичээд орцондоо наагаад явжээ. Гэтэл эмнэлэгтэмчлэгдээд эргээд ирэхэд нь хөршүүдийнх нь бичсэн “Хурданэдгээрэй” гэх бичгүүд хаалган дээр нь наалттай байсан аж. Мэдээллийг нууцлах тусам бусдад “х.а.рдаж, с.э.рдэх” нөхцөлийг үүсгэдэг бол нээлттэй, хариуцлагатай байх нь харин ч эргээд бусдын талархлыг хүлээдэг гэдгийг энэхүү үйл явдал харуулах аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.