• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
зөвлөгөө
Хүүхдийн бурхан Бүжинлхам Бага насны хүүхэдтэй айлд байхад ээлтэй бурхан. Хадгалаад аваарай

Хүүхдийн бурхан Бүжинлхам Бага насны хүүхэдтэй айлд байхад ээлтэй бурхан. Хадгалаад аваарай

Төвдөөр Бүжинлхам гэж нэрлэх бурхан нь үр хүүхэд хайрлагч, нялхсыг тэтгэгч лхам бөгөөд “Хөвүүн асрагч эх” гэсэн м.о.нгол утгатай. Бүжинлхам нь цагаанлагшинтай, хоёр мэлмийтэй, баруун мутартаа нялхасыг тэтгэж, ө.в.ч.и.н бүгдийг нь амирлуулах, ө.в.ч.и.н адаасзайлуулах, тэтгэх тэжээх гэсэн бэлгэдэлт рашаан дүүрэн бумба барьсан эрэгтэй хүүхэдтэй.

Нас, цог учрал, шид бүтээлийг хоцроолгүй аривдуулахын гуу сан болсон бумбыг барьсан, зүүн мутартаа эдийн тэнгэр болоод эд эдлэлийн гуу сангийн хурыг буулгахын бэлгэдэлт зэндмэнь эрдэнэ барьсан эмэгтэй хүүхэд суулгасан, баруун сугандаа бидний юу л хүсэж байна тэр бүгдийн горилыг хангах бэлгэдэлт морин хулгана, тулам барьсан байдалтай, хоёр хөлний чимэг нь арга билгийг хослон барилдуулсан төмөр чөдрөөр чимэглэсэн, баруун чихэндээ мам, эммангас буюу нялхасыгaйлгаж цочоодог адууд байдаг.

Тэр бүгдийг сүрээр дарахын шинж бүхий алтан арслан дүүлсэн, зүүн чихэндээ цогнойн дүүлсэн байдалтай, тэр нь уур хилэнг хоцроолгүй хоосон чанарын агаарт арилгах хувийг агуулсан могойгоор чимсэн, чихнийхээ хувь хэсэгт бурхан бүгдэд өргөл хүндлэлийг зохиохын шинж агуулгатай алтан хонх зүүсэн, хүйсэндээ з.о.в.л.о.нгийн далай бүгдийг ширгээх, хатаахын шинж бэлгэдэлт нар ургасан байдалтай, толгойн оройгоос нь нисваанисын гурван хороо, мунхагийн харанхуйг арилгах бэлгэдэлт саран ургасан байдалтай, мэлмий нь Энэ бурхан маань амирлангуй бурхан, мөн бага зэргийн хилэнтэй.

Энэ дүр байдал нь арван зүгийг болгоож, гурван ертөнцийн амьтан бүгдийг сахин хамгаалж, манаж байх бэлгэдэлт бага зэрэг улаандуу эргэлдсэн байдалтай , хоёр хөхнөөс ньбурхан бүгдийг тэжээн тэтгэж амирлуулж байх бэлгэдэлт рашааны сүү үргэлжид буусан байдалтайгаар дүрслэгдсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.