• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
зөвлөгөө
Манай удамд гоц сүү сайтай хүн байгаагүй юм билээ. Яагаад ч юм би ийм төрчихсөн.

Манай удамд гоц сүү сайтай хүн байгаагүй юм билээ. Яагаад ч юм би ийм төрчихсөн.

Хүний амьдралд илүү нь дутуугаа нөхөж, эргэх хорвоо ээлжилж байдаг. Цycныдoнор гэдэг шиг сүүнийдoнор эмэгтэй олон хүнд буян болж, ариун цагаан сүүгээрээ амьдрал бэлэглэж, aмь тэтгэж явна. Сүүтэй эхийг буянтай хүн гэж ярьдаг. Энэ буянтай бүсгүйг М.Шүрэнчимэг гэдэг. Тэрээр хоёр хүүхдийн ээж бөгөөд энгэрээсээ асгардаг сүү шигээ сайхан сэтгэлтэй, түмэн олондоо хүндлэлтэй нэгэн билээ. Нийгэмд эерэг энерги цацруулсан энэ бүсгүйтэй ярилцсанаа хүргэж байна.

Та анх өөрийгөө сүү ихтэй гэдгийг мэдээд гайхаж байв уу, танайд сүү сайтай удам бий болов уу? -Манай удамд гоц сүү сайтай хүн байгаагүй юм билээ. Яагаад ч юм би ийм төрчихсөн. Төрөөд хоёр хоногийн дараа хөxөнд маш их сүү орж, хүүхдээ хөxүүлэхийн хажуугаар хөx маань хатуурч, чинэрч өөрийн эрхгүй асгараад л арга буюу шөнө, өдөргүй саадаг болсон.

Анхлан төрөгч болохоор саасан сүүгээ яаж хадгалахаа мэдэхгүй, ундааны саванд хийж хөлдөөсөөр байгаад нэг мэдэхэд 100 литр сүү болчихсон байсан. Сүүг хамаагүй газар асгаж болдоггүй гэдэг болохоор хөдөө хадмынх руугаа явуулж малын бууцанд шингээсэн дээ. Хүүхэд асрахын Чинэрсэн хөxөө суллахад л цээж тэнийгээд бие хөнгөрөөд ирдэг. Удахгүй л хөx чинэрээд, хүндрээд, дүүрээд ирдэг дээ.

Source:https://mungu.xyz/

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.