Цаг үеийн
Э.Ананд: Би том болоод сансрын нисгэгч болно

Э.Ананд: Би том болоод сансрын нисгэгч болно

Э.Ананд хүүгийн ээж Ц.Даваа: – Миний хүү 3 дугаар сарын 1-нд л гүйж харайгаад явж байсан. Гэвч түүнээс хойш л алхаж гишгэхэд суухад хүртэл хүндрэлтэй болсон. 3 дугаар сарын 30-нд томографт харуулаад 31-ны өдөр онош нь тодорсон. 4 дүгээр сарын 13-ныг хүртэл эмнэлэгтxэвтсэн ч олигтой үр дүнд хүрээгүй.

Тиймээс БНХАУ руу хандсан. Юу ч гэсэн үзье гэсэн хариу өгсөн. Б.Н.С.У.-ынэмнэлэг 6 сараас 1 жилийн дотор хүүг тань эдгээнэ. Ингэхдээ маш их эмчилгээxийгдэнэ. 1,2 сарын хугацаагаар ирчихээд буцаж болохгүй гэж анхааруулсан. К.о.р.о.н.а.в.и.р.у.ст царTахлын үе таарч байгаа болохоор С.о.л.о.н.гос улсад очингуутаа 14 хоног тусгаарлагдах юм билээ. Тиймээс аль болох хурдхан л явмаар байна. МИАТ-ийн нислэг 5 дугаар сарын 13-нд байсан.

Хүү бид 2 нагац ахтайгаа хамт явах төлөвлөгөөтэй байгаа. Учир нь би хүүгээ асарна. Очоод гадуур дотуур юу хэрэг болохыг мэдэхгүй учраас заавал нэг хүнтэй явах шаардлага байна. Тиймээс визны тал дээр ганцхан асран хамгаалагч явна гээд минийхийг дарчих вий дээ, ахыг минь явуулахгүй байх вий дээ санаазовж байна. Визнийхээ материалуудыг бүгдийг нь бэлдчихсэн. Ирэх нэгдэх өдөр өгнө.

М.онголчууд үнэхээр з.о.в.с.о.н цагт нэгэндээ дэм болж чаддаг юм байна. Бидэнтэй маш олон хүн холбогдож, мессэж бичиж байгаа. Холбогдсон хүн болгон руу хариу мессэж бичиж байсан өчигдөр оройноос миний дугаарын мессэж бичих эрхийг хаачихлаа. Тиймээс сайхан сэтгэлийн өргөлөө өгч байгаа бүх хүмүүст баярлаж, талархаж байгаагаа үүгээр дамжуулж хэлмээр байна гэлээ. Э.Ананд:- Биеийн байдал одоогоор гайгүй. Босч явж л чадахгүй байгаа.

Би том болоод сансрын нисгэгч болно. Энэ ертөнцөд дэлхийгээс өөр гараг байгаа, амьдрал байгаа гэдгийг судална. Сансрын нисгэгч болохын тулд одооноос судална. Дүү Э.Саранхулан:- Намайг Э.Саранхулан гэдэг. Би таван настай. Удахгүй сургуульд орно. Ананд агаа минь хурдан эдгэрч, надтай хамт тоглоосой гэж боддог. Ахын минь нуруунд хавдар ургаж байгаа. Удвал хүндэрнэ гэсэн. Тиймээс манай ахад амьдрал бэлэглээсэй гэж хүсэж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!