• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
Цаг үеийн
АНХААР!!!!!!!!РЕГИСТРИЙН ДУГААР БАЙХГҮЙ БОЛЖ ИРГЭД 10 ОРОНТОЙ НЭГ КОДТОЙ БОЛНО| ДЭМЖИХ ҮҮ ҮҮНИЙГ|

АНХААР!!!!!!!!РЕГИСТРИЙН ДУГААР БАЙХГҮЙ БОЛЖ ИРГЭД 10 ОРОНТОЙ НЭГ КОДТОЙ БОЛНО| ДЭМЖИХ ҮҮ ҮҮНИЙГ|

Ерөнхийсайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 100 хоногт хийсэн ажлын тайланг танилцуулах үеэр Цахим хөгжлийн дөрвөн багц хуульөргөн барьж буй талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Цахим хөгжлийн дөрвөн багц хууль өргөн барина. Ажлын хэсгийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар ахалж байгаа. Энэ хуулиуд батлагдвал бид цахим гарын үсэгтэй болно. Мөн хувь хүний мэдээлэлтэй холбоотой хууль эрх зүйн боломж бүрдэнэ. Таны мэдээлэл рүү төр нэвтрэх боломжгүй болно гэсэн үг. Ийм оролдлого гарвал заавал сигнал танд имэйл хаягаар очно.

Төрийн серверүүд хувийн серверүүдтэй холбогдоно. Иргэн та 10 оронтой нэг кодтой болно. Регистрийн болон жолооны үнэмлэхний дугаар, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээний дугаар байхгүй болох юм.

Цахимаар гэрээсээ үйлчилгээ авах систем рүү орно. Энэ нь хүнд суртал авлигыг тодорхой хэмжээнд бууруулна. Хэрвээ цахим шилжилт хийгээгүй яам байвал авлигатай тэмцэх ерөнхий сайдын тэмцэлд нэгдээгүй гэж үзнэ.

Авлига авсан хүн, авлига үүсэж байгаа хөрс суурьтай тэмцэнэ” гэлээ.

Төрийн албан тушаалтнууд хөрөнгө орлогын мэдүүлгээ худлаа мэдүүлсэн тохиолдолд яах вэ гэсэн сэтгүүлчийн асуултад “Машингүй гэсэн мөртлөө машин унадаг, орон сууцгүй гэсэн мөртлөө өөр хүний нэр дээр орон сууцтай байгаад байдаг. Энэ асуудлыг цахим болгож цэгцэлнэ” хэмээн хариулав.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.