• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
Цаг үеийн
|БАЯРЛАЛАА |Би сургуулиа төгсөөд хүссэн ажилдаа ороод дахиад дуртай мотоциклоо авч болно. Надад цаг хугацаа, залуу нас байна.

|БАЯРЛАЛАА |Би сургуулиа төгсөөд хүссэн ажилдаа ороод дахиад дуртай мотоциклоо авч болно. Надад цаг хугацаа, залуу нас байна.

Э.Ананд хүүгийн эмчилгээнд зориулан Мотоциклоо хандивласан Д.Номинчимэгт маш их баярлалаа. Түүний мотоциклыг “Хүннү мото” клубынхан сугалаанд оруулж 20 сая төгрөг босгожээ. Яг одоо Хүннү мотоциклчдын клуб Э.Ананд хүүд 20 сая төгрөгийг гардуулахаар гэрт нь ирж байна.


Д.Номинчимэг БНСУ-д суралцдаг оюутан бөгөөд тэрээр өмнө нь нуруу болон хөлөө хүндээр гэмтээж, хоёр сар гаруйн хугацаанд асаргаанд байжээ.

Тэрбээр Э. Ананд хүүгийн амсаж буй зоBлонг биеэрээ туулж, алхаж, гүйж, хүссэнээрээ хөдлөхийг ямар их хүсэж байснаа санаад хүүд эрүүл саруул ирээдүй бэлэглэхийн тулд өөрийн хайртай мотоциклоо зарж, хандив өргөхөөр шийдсэн байна.
Д.Номинчимэг “ Амьдрал баялаг.

Би сургуулиа төгсөөд хүссэн ажилдаа ороод дахиад дуртай мотоциклоо авч болно. Надад цаг хугацаа, залуу нас байна. Харин Ананд дүүд минь цаг, минут, секунт бүр үнэ цэнэтэй. Аль болох эмчилгээгээ хурдан хийлгэж, эдгэрэх нь чухал. М.о.нголоос ирэхээсээ өмнө мотоциклоо зарах гээд яг хүн нь ирээд авах үед дууг нь сонсоод л yйлчихсан.

Зарж чадаагүй. Харин одоо Ананд дүүдээ амьдрал бэлэглэхэд, жаахан ч гэсэн хувь нэмэр болох үүднээс зарж байгаадаа баяртай байна” хэмээжээ.
Тэрбээр мотоциклоо 6, 3 саяар авч байсан аж

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.