• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
Цаг үеийн
ХӨСҮТ-ийн ажилчидтай холбоотой ноцтой асуудлыг ил болгов.

ХӨСҮТ-ийн ажилчидтай холбоотой ноцтой асуудлыг ил болгов.

K.o.в.и.д.той эвлэрэх нь эвлэрч, иргэд ажлын байраа алдаж, элгээрээ хэвтэх нь хэвтсээр яг нэг жил өнгөрч байна. Дотооддоо халдвар алдалгүй хэдэн сарыг өнгөрөөсөн ч сүүлийн хэдэн сар ковидын халдвар өдөрт 50-200 иргэдээс илэрч буй.

Гэтэл өчнөөн сараар хөл хорио тогтоож, халдварыг хумина гэсэн удирдлагуудын элдэв булхай, башир аргууд ил болсоор байна. Өчигдөр Шадар сайд С.Амарсайхан 23:00 цагийн үед Эрүүлмэндийн яам болон ХӨСҮТ-д ажиллажээ.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн ажилчидтай холбоотой ноцтой асуудлыг ил болгов. ХӨСҮТ-ийн ажилтан хүний өмнөөс шинжилгээ өгдөг, шинжилгээ хуурамчаар үйлддэг, иргэдээс мөнгө авдаг байж боломгүй хэрэг үйлддэг байжээ. Голомтон дээр ажиллаж буй, тангараг өргөсөн хүмүүс нь хүний эрүүл мэндэд халтай үйлдэл гаргахаар өнөөдрийн нөхцөл байдал үүсэхгүй гээд яах билээ.

Шинжилгээг үнэн зөв гаргаж, аль болох халдвар гаргах эрсдлийг бууруулах ёстой байтал ийм үйлдэл гаргана гэдэг байж боломгүй хэрэг. Тэр бүү хэл иргэдийн амь нас, эрүүлмэндтэй холбоотой зүйлээс төлбөр мөнгө авна гэдэг хэрээс хэтэрсэн асуудал. Ийм ноцтой алдаа, ашиг хонжоо харсан үйлдлээс болж улсын иргэд тэр чигтээ айдас, аюулдунаж байхад тоохгүй байна гэдэг даанч харамсалтай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.