• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
Цаг үеийн
Спутникт хийлгэх гэж их л хүлээсэндээ…. Спутникт хууртсан улс ба иргэд хөөрхий.

Спутникт хийлгэх гэж их л хүлээсэндээ…. Спутникт хууртсан улс ба иргэд хөөрхий.

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлээр УОК-ын мэдээллийн үер Сангийн сайд Б.Жавхлан ОХУ-аас авах нэг сая тун спутник-v вакцин авахаар гэрээгээ зураад баталгаажуулчихсан. ОХУ-аас татаж авах хугацаагаа ч товлочихсон хэмээн мэдэгдэж байв. Тодруулбал Засгийнгазраас дөрөвдүгээр сарын 10-ны дотор татан авалтаа хийчихнэ гэж бардам хэлцгээсэн. Гэтэл түүнээс хойш сар болж байна.

Ийн вакцин хойшлоод байгаа шалтгааныг Засгийн газраас тайлбарлахдаа “ОХУ өөрсдөө вакцинаа үйлдвэрлэж хүч хүрэхгүй байна” гэж тайлбарлах юм билээ. Гэхдээ яг үнэндээ цаагуураа улс төрийн шалтгаантай. Х.Баттулгыг шахан хясаж буй энэ цаг үед ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин манай улсыг вакцинаар шахан хясаж буй юм биш биз гэх ч хардлага бодогдох.

Спутник-v тариулна гэж бүтэн сар хүлээсэн иргэд сүүлдээ элдвээр хэлүүлэх болов. Улсын ажил боддоггүй, үнэгүй вакцинд хамрагдаж чадахгүй оркууд гэх мэтээр олон талаас “сүрдүүлэг” ирж буй учраас яах аргагүй байдалд орж хятад вакцин хийлгээд эхэлсэн бололтой. Сүүлдээ халамж, хүүхдийн мөнгөөр нь боох шинжтэй болов.

Бүтэн сарын хугацаанд энэ сардаа спутникаа татаж авна гэж ярьдаг байсан дарга нар сүүлийн хэд хоног дээр, дооргүй “спутник ирэхгүй ээ, хүлээгээд нэмэргүй” хэмээн зэрэг зэрэг ярих болов.

Хэдхэн хоногийн өмнө нэг сая тун вакцины эхлэл бололтой, “шүлс төдий” 20 мянган тун вакцин ирсэн гэнэ. Манай Засгийн газар түүнийгээ 65-аас дээш насныханд хийнэ хэмээн зар тараагаад байна. Спутникт хууртсан улс ба иргэд хөөрхий.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.