• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
сет хямдрал
Дулаарч байгаатай холбоотой ЗӨВ ГҮЙХ 10 дүрэм

Дулаарч байгаатай холбоотой ЗӨВ ГҮЙХ 10 дүрэм

Хэрвээ өглөө бүр гүйхийг хүсч байгаа ч чадахгүй байгаа бол “Битгий гүй” гэж зөвлөгөө өгмөөр байна. Харин өглөө бүр пүүзээ өмсөөд орцныхоо үүдэнд гар. Тэгээд эргэж орж унтах эсэхээ шийд. Ер нь бол эргэж ороод унтдаг хүн байдаггүй юм” гэдэг гоё зөвлөгөө сонслоо. Цэвэр агаарт гүйх нь биеийн бүх булчинг идэвхтэй ажиллуулж, хүчилтөрөгчөөр ханган, биеийн илүүдэл илчлэгийг тэнцвэржүүлдэг хамгийн түгээмэл бөгөөд сонгомол арга юм.
Зөв гүйх 10 дүрэм

1.Эрчимтэй алхалтаас 10 минут аажим шогшоо гүйлтэнд шилжих нь зүрхний ачаалалыг тохируулах ач холбогдолтой.

2.Гүйхээс өмнө бие халааж сунгалтын дасгал хийх хэрэгтэй .Учир нь бэртэл гэмтэлээс урьдчилан сэргийлдэг.

3.30 минутаас дээш хугацаанд гүйх нь их ач холбогдолтой. 30 минутын турш тасралтгүй гүйх нь булчинд ачаалал жигд өгч биен дэх өөхөн давхарга болон илүүдэл илчлэгийг шатаадаг.

4.Аль болох тогтмол гүйх хэрэгтэй. Боломжтой бол өдөр бүр гүй. Гүйхгүй нэг л удаа өнжих нь нэг алхамаар хойш ухарлаа л гэсэн үг.

5 Биенд хуримтлагдсан өөхийг шатаахад өглөөний гүйлт илүү ач холбогдолтой бөгөөд агаар ч цэвэр байдаг.

6.Гүйхээс өмнө заавал нэг аяга ус юм уу шингэн цай уу . Биен дэх усыг тэнцвэржүүлдэг.

7. Гүйхдээ хөлөндөө тохирсон зориулалтын гутал өмс өөрийн өмсдөг размерээс бага зэрэг том чөлөөтэй гутал өмсөхийг зөвлөдөг.

8.Өөртөө итгэлтэй гүй. Та тэмцээнд оролцох гэж байгаа биш өөрийн эрүүл мэндийн тулд гүйж байгаа тул ачааллаа тохируулж гүйх хэрэгтэй.

9. Та гүйлтээ турахын тулд сонгосон бол, амаараа амьсгалах нь илүү их хүчил төрөгчийн хэрэгцээг хангана. Гүйж байх үед хоорондоо чөлөөтэй ярилцах хэмжээнд байгаа бол таны ачаалал тохирч байна гэж үзнэ.

10. Зүрхний цохилтын хэмжээг тохируулах: 220 гэсэн тогтмол тооноос өөрийн насаа хасаад гарсан тооны 50-70 % -нь таны зүрхний цохилтын дээд буюу доод хэмжээг тодорхойлно . Эх сурвалж: Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.