• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
сонин хачин
Нyтгийнхнaa бүгдэд нь үнэгүй байр өгсөн тэpбyмтaн үүндээ ихээp xаpамсах болжээ. Учиp нь нyтгийнx нь…

Нyтгийнхнaa бүгдэд нь үнэгүй байр өгсөн тэpбyмтaн үүндээ ихээp xаpамсах болжээ. Учиp нь нyтгийнx нь…

Хятад улс тэрбумтнуудынхаа тоогоор АНУ-ыг хэдийн ардаа орхисон байна. Forbes сэтгүүл 2020 онд Хятадад нийтдээ 878 тэрбумтан байгаа бол АНУ-д 788 байна хэмээн мэдээлжээ.

Бүр гайхмаар мэдээ дуулгаваас зөвхөн өнгөрсөн онд л гэхэд манай хөрш оронд 257 тэрбумтан шинээр төрсөн байна.“Tiandi No.1 Beverage Inc” компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, тэрбумтан Чэнг Шэнг өөрийн төрөлх тосгон Гуанху-д 35 сая ам.долларын өртөг бүхий тансаг зэрэглэлийн хороолол барьж өгөхөөр шийдсэн байна.

Нийтдээ 258 “вилла” харш бүхий энэ хороолол 3 жилийн дотор боссон юм. Харш тус бүр 3 давхар бөгөөд унтлагын 5, зочдын 2 өрөөтэйн дээр тоглоомын өрөө, гаражтай гэнэ.

Тэрээр хүүхэд насаа тосгондоо газар тариалан эрхлэн өнгөрөөсөн бөгөөд 20 нас хүрээд Юннань муж руу барилгын ажил хийхээр явж, хожмын амжилтын замаа зассан байна.Ийнхүү түүнийг баяжихаас өмнө гэр бүлийнхэн болон өөрт нь сайхан сэтгэл гаргадаг байсан нутгийн иргэдэд талархал илэрхийлэн том бэлэг барихаар шийдсэн нь энэ аж.

Тэрээр “Би төсөөлж байснаасаа хэд дахин их мөнгө олсон гэхдээ би хэн байснаа мартахыг хүсээгүй. Өнгөрсөн хугацаанд би цаг үргэлж бусдын ач тусыг хариулах хүсэл дотроо тээж явсан.Намайг бага байхад манай гэр бүл болон надад тусалж дэмжиж байсан бүх хүмүүс энэ шагналыг хүртэх эрхтэй гэж би бодож байна.” хэмээн ярьж байжээ.

Үүнээс гадна Чэнг хотод гахайн ферм барьж, ажлын байр байгуулахаар төлөвлөсөн бөгөөд өөрөө ч тус хотоос байнга мах авч байхаар тохирсон байна.Харамсалтай ньТосгоны иргэд хоорондоо муудалцаж, эв түнжингээ барж эхэлсэн аж.

Чэнг тэдэнтэй тохиролцохоор ирэх үед нутгийн оршин суугчид бүр илүүг хүсэж, өрх тусгаарлах насанд хүрч буй хүүхдүүддээ шинэ байшин барьж өгөхийг шаардсан байна.Түүгээр ч үл барам тосгоноо олон жилийн өмнө орхисон хүмүүс гэнэт эргэн ирж өөрсдөд нь харш барьж өгөөгүйд гомдоллох болжээ.

Хэм хэмжээгээ алдсан иргэд дундаас нэг хос гэдсэн дэх хүүхдэдээ хүртэл шинэ байшин нэхсэн аж.Улмаар Чэнг энэ бүхнийг эгдүүцэн, тэвчээр алдарсан байна.

Нутгийн иргэдтэй хэл амаа ололцоогүй Чэнг хэнд ч шинэ гэрийнх нь түлхүүрийг өгөөгүй гэнэ.Одоо тус хороололд нэг ч хүн амьдардаггүй бөгөөд харуул хамгаалалт байхгүй учраас хулгайч нар байшингуудыг тоножээ.Тэрбумтны тусыг усаар хариулсан нутгийн иргэд харш ч үгүй, гахайн ферм ч үгүй анх байсан шигээ хувхай хоосон хоцорсон аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.